Өмнөд Солонгосоос Пёньянд анхааруулах зорилгоор гал нээв

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосоос Пёньянд анхааруулах зорилгоор гал нээв

Өмнөд Солонгосоос Пёньянд анхааруулах зорилгоор гал нээв

Хойд Солонгосын пуужингийн туршилттай холбоотой хурцадмал байдлыг улам дэвэргэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Бямба гаригийн өглөөний 11:00 цагийн орчимд Умардын эргүүлийн завь дефакто далайн хил орчимд үзэгдсэн байна. Тэнгисийн хилийг давсан уг хөлөг онгоц руу Өмнөд Солонгосын талаас анхааруулах буудлага хийсэн гэж Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. "Умардын эргүүлийн хөлөг онгоцууд дефакто далайн хилийн зөрчсөнтэй холбоотойгоор манай арми болзошгүй өдөөн хатгалгад бэлдэж, дайсны хөдөлгөөнийг хянахын зэрэгцээ шийдэмгий байр сууриа хадгалж байна" гэж Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдэв.

Уг ажиллагааны үеэр үзэгдэх орчин муу байсан тул Өмнөдийн эргүүлийн хөлөг Хятадын загас агнуурын онгоцтой үл ялиг шүргэлцсэн явдал болжээ. Өмнөд Солонгосын хөлгийн багийн гишүүд бага зэрэг бэртсэнээс өөрөөр аюулгүй байдалд ямар нэг асуудал гараагүй аж.

Хойд Солонгосын цэргийн ажиллагаа сүүлийн долоо хоногт улам идэвхжсэн. Тодруулбал, тус улс Баасан гаригт хатуу түлшээр ажилладаг шинэ төрлийн тив алгасагч пуужин туршсан байна.

Түүнчлэн Өмнөд Солонгос болон АНУ-ын ээлжит цэргийн сургуулилалт өнөөдрөөс эхэлж байна. Уг сургуулилалт дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Пёньян уг сургуулилалтын хариуд цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлжээ. Сургуулилалтад Өмнөд Солонгосын "F-35", "F-15" сөнөөгч онгоц, АНУ-ын "F-16" онгоц, "KC-135" агаарын түлш цэнэглэгч танк зэрэг 110 нисэх онгоц, мөн хоёр талын 1400 цэрэг оролцож байна. Сөүл, Вашингтон хоёр энэ үйл ажиллагаагаа Умардын довтолгоог зогсоох зорилготой гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж