Маргааш шүүхийн шийдвэргүй баривчилгаатай холбоотой асуулгын хариугаа авна

Маргааш шүүхийн шийдвэргүй баривчилгаатай холбоотой асуулгын хариугаа авна

Маргааш шүүхийн шийдвэргүй баривчилгаатай холбоотой асуулгын хариугаа авна

Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Өмнө нь тус хороог гурван удаа АН-ын бүлгийн гишүүдийн шаардлагаар хуралдуулж байсан. Сүүлийн үед үг хэлж, үзэл бодлоо илэрхийсэн иргэдэд ял оноох, үндсэн эрхийг нь зөрчих, хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг ялгавартай хэрэглэсэн тохиолдлууд гарч байна. Шалтгаангүйгээр зүйл заалтыг хүндрүүлэх гэх мэт хууль бусаар шийдвэрлэсэн тохиолдол цөөнгүй байна. Тиймээс үүнийг таслан зогсоох шаардлагатай гэж бид үзэж байгаа учраас Хүний эрхийн дэд хороог хуралдуулж энэ асуудлаар холбогдох чиглэл өгөх асуудал тавьж байна. Хоёрдугаарт Хууль зүйн байнгын хороонд АН-ын гишүүд, миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт асуулт хүргүүлжээ. Түүнийхээ хариуг сонсох сонсгол маргааш болно. Энэ талаар ИХ-ын гишүүн С.Одонтуяа "Та бүхэн санаж байгаа бол 2022 оны сүүлээр НҮБ-ын шинжээчид ирж Монгол Улсад баривчилж байгаа үйл ажиллагааны 90 гаруй хувь нь шүүхийн шийдвэргүй явагддаг юм байна. Хууль зөрчдөг юм байна гэсэн асуудлууд хөндөгддсөн. Маргааш хариугаа сонсоно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрдэмтэн 2023-04-17 202.131.251.130

Өөрийгөө хаан гээд бодчихсон төрийн өндөр албан тушаалтнууд байгаа нь нууц биш.Тухайлбал, Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг цахим мэдээллийн хэрэгсэлээр шүүмжилбэл 48 цагийн дотор барьж шууд 30 хоногийн хугацаагаар албадан саатуулагдана. Уг нь эрүүгийн хуулиар хүнийг гүтгэн доромжилбол албадан баривчилж шоронд хорих гэсэн ял шийтгэл байхгүй юм билээ. Энэ хууль бус үйлдлийг нь гол төлөв АТГ хэрэгжүүлдэг юм. Гэтэл АТГ -ын чиг үүрэг тэс ондоо . Манай эрх баригчид өөрсдөө л хуулийг гууль бол

Avatar

Зочин 2023-04-17 103.10.22.61

ЭХХШтХуулиар Сэжигтэн гэж хэнийг ойлгох бэ гэдэг нь тодорхой бус болсон тул ийм асуудал гарч байнаа юм. Сэжигтнийг шууд баривчлах эрх нь мөрдөгчид байгаа тул шүүхийн шийдвэргүй баривчилж байгааг шууд буруутгах боломгүй. Ийм хууль баталснаа УИХ эргэж харах шаардлагатайн гадна ингэж баривчлагдсан хүмүүсийн хэд нь яллагдагчаар татагдаж шүүхээр ял шийтгүүлсний мөн харцуулж судлах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-04-17 192.82.88.58

Марксист,Цэдэнбалист авгай угтаа нүүрсний хулгайтай тэмцэхийг л эсэргүүцээд байгаа юм бна шүү дээ !

Avatar

үүнийгee ойлгох хэрэгтэй 2023-04-17 139.5.218.30

asuudliin gol ni avilgamai temtsehiig buruutgaagui.Hamgiin gol ni Ok ch uuruu gemgui enhiin tsagaan tagtaa bish .Unuudur hulgaich,avnlgachaaraa duudagdaad baigaa hen negen hulgaichiin numurt orj sugand havchuulagdan nuguu muuhai hulgailsan, avilgiin bohir munguur l tetguulj ih hurald hul taviad zogsoogui unuudriin suudald hursen ni denduu unen. uuruur helvel ham heregten gedgee martaad iorond hiir iond duujlene uej uschiheer henii ch zevuu durui 2 ni hurne bizdee.kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж