Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Өмнө нь тус хороог гурван удаа АН-ын бүлгийн гишүүдийн шаардлагаар хуралдуулж байсан. Сүүлийн үед үг хэлж, үзэл бодлоо илэрхийсэн иргэдэд ял оноох, үндсэн эрхийг нь зөрчих, хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг ялгавартай хэрэглэсэн тохиолдлууд гарч байна. Шалтгаангүйгээр зүйл заалтыг хүндрүүлэх гэх мэт хууль бусаар шийдвэрлэсэн тохиолдол цөөнгүй байна. Тиймээс үүнийг таслан зогсоох шаардлагатай гэж бид үзэж байгаа учраас Хүний эрхийн дэд хороог хуралдуулж энэ асуудлаар холбогдох чиглэл өгөх асуудал тавьж байна. Хоёрдугаарт Хууль зүйн байнгын хороонд АН-ын гишүүд, миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт асуулт хүргүүлжээ. Түүнийхээ хариуг сонсох сонсгол маргааш болно. Энэ талаар ИХ-ын гишүүн С.Одонтуяа "Та бүхэн санаж байгаа бол 2022 оны сүүлээр НҮБ-ын шинжээчид ирж Монгол Улсад баривчилж байгаа үйл ажиллагааны 90 гаруй хувь нь шүүхийн шийдвэргүй явагддаг юм байна. Хууль зөрчдөг юм байна гэсэн асуудлууд хөндөгддсөн. Маргааш хариугаа сонсоно" гэв.