"Их-7"-ийн удирдагчдад дээд зэргийн аюулгүй байдлыг амлав

"Их-7"-ийн удирдагчдад дээд зэргийн аюулгүй байдлыг амлав

"Их-7"-ийн удирдагчдад дээд зэргийн аюулгүй байдлыг амлав

Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн биед халдахыг завдсан хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан. Тодруулбал, Кишидаг Вакаяама хотод айлчлах үеэр түүн рүү 20-30 см урттай тэсрэх төхөөрөмж шиджээ. Тус улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ үүнтэй ижил төстэй халдлагаар нас бараад жил ч болоогүй байна. Ийнхүү жилийн дотор хоёр ч удаа ийм хэрэг гарсан нь Японы "VIP" хамгаалалтад итгэх итгэлийг алдруулжээ.

Ирэх сард Японы Хирошима мужид "Их-7" бүлгийн удидагчдын уулзалт болно. Тэгвэл Фүмио Кишида өчигдөр /2023.04.16/ "Их-7"-ийн уулзалтын үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахаа амлалаа. Өдгөө тус улсын Нагано мужид мөн л "Их-7"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт үргэлжилж байна. Гурван өдөр үргэлжлэх уг уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцож буй билээ.

Халдлагын улмаас Кишида иргэдтэй уулзах уулзалтаа хойшлуулсан. Тэрбээр Вакаяама мужид болсон нөхөн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшиж буй төлөөлөгчийг дэмжиж үг хэлэх байжээ. Өдгөө Япон даяар орон нутгийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил эхлээд буй. Ерөнхий сайдын хувьд Либерал ардчилсан намаа дэмжих ажилдаа орсон. Кишида гэмтэж бэртээгүй бөгөөд түүнийг нэн даруй хэргийн газраас холдуулсан. Гэвч энэ халдлага Япон даяар ард иргэдийг цочроож, Шинзо Абэгийн аллагыг эргэн санууллаа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-17 202.21.108.30

uuriiguu hamgaalj chadahgui amitan busdiig hamgaalna gej amlaj l bdag

Avatar

Нэргүй 2023-04-17 139.5.218.30

guitseechihsen bol neg horchin dald oroh bailaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж