ОХУ-ын Батлан хамгаалах яам тамирчдын бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Батлан хамгаалах яам тамирчдын бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ?

ОХУ-ын Батлан хамгаалах яам тамирчдын бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ?

Орос, Украины дайн хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа ч тамирчид спортын салбарт эргэлт гарна гэж найдаж байна. Олон улсын олимпын хорооноос ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд бие даан оролцохыг зөвлөжээ. Энэ шийдвэр нь тэдний оролцоог эрс эсэргүүцэж буй Украинд хүнд цохилт болжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам олон жилийн турш тамирчдаа бэлтгэх өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн алдартай хөтөлбөр нь Армийн спортын төв клуб нэртэй. Байгуулагдаад 100 жил болох гэж буй уг клуб нь Орос даяар олон зуун дасгалжуулагч ажиллуулж, 10 мянга гаруй тамирчин бэлтгэж байна. Токио 2021 зуны олимпийн наадмаас медаль авсан тамирчдын дийлэнх нь тус клубээс угшилтай юм. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу олимпын наадмын дараа тамирчдыг хүлээн авч уулзахдаа дараагийн олимпод бэлтгэж эхлэхийг захьжээ.

"Цаг дэмий үрэх шаардлага байхгүй. Шууд ажилдаа орох хэрэгтэй. Та бүхнийг дараагийн тоглолтуудад зохих ёсоор бэлтгэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно" гэж тэр хэлжээ.

Оросын армитай холбоотой өөр нэг алдартай хөтөлбөр бол 1920-иод оноос эхтэй Арми, нисэх, флотод туслах сайн дурын нийгэмлэг юм. Уг нийгэмлэгийг Батлан хамгаалах яамнаас санхүүжүүлдэг. Ерөнхийлөгч Путины тодорхойлсноор тус нийгэмлэг нь олон олон цэргийн командлагч, сансрын нисгэгчийг бэлтгэсэн жинхэнэ эр зоригийн сургууль аж. Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн Виталина Бацарашкина тэргүүтэй олон тамирчин тус нийгэмлэгээс төрөн гарчээ. 

ОХУ спортын талбарт цойлохыг хүсч буй өөр нэг баталгаа нь допинг юм. Сочи 2014 өвлийн олимпод ОХУ медалийн хүснэгтийг тэргүүлсэн боловч олон тамирчин допинг хэрэглэсэн байсан нь дараа нь тодорхой болжээ. Тамирчдын дээжийг судлах лабораторийн үйл ажиллагаанд Оросын төр хөндлөнгөөс оролцож, айлган сүрдүүлсэн болох нь баримтаар нотлогдсон байна.

Гэхдээ Оросын засгийн газар яагаад спортын амжилтад ингэтлээ ач холбогдол өгч байгаа вэ? Алдарт "Ведомости" сонинд бичсэнээр Оросын засгийн газар хэрэг буруугаар эргэсэн тохиолдолд тамирчдын амжилтыг ашиглан оросуудыг аз жаргалтай бөгөөд нэгдмэл байлгах зорилготой аж. Спортын ялалт бол төрийн бодлогын нэг хэсэг. Гэвч төрөөс санхүүжүүлсэн допингийн хөтөлбөр ил болж, Украин дахь дайн залгуулснаар энэ бодлого нь эсрэг үр дүнд хүрээд байна.

Олимпын хошой аварга, алдарт хоккейчин Вячеслав Фетисов хэлэхдээ "Бид бол олон улсын спортын түүхэн дэх хамгийн гутамшигтай улс" гэжээ. Тэрбээр өдгөө эрх баригч Нэгдсэн Орос намын гишүүн юм. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж