Хятад: Дайн хийвэл оюутнуудыг цэрэгт татахаар хуулиа өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Хятад: Дайн хийвэл оюутнуудыг цэрэгт татахаар хуулиа өөрчлөв

Хятад: Дайн хийвэл оюутнуудыг цэрэгт татахаар хуулиа өөрчлөв

Хятадын засгийн газраас энэ долоо хоногт цэрэг татлагын бодлогодоо өөрчлөлт оруулахаа зарлалаа. Тодруулбал, Хятад улс дайны байдалд орвол ахмад дайчид болон коллежийн боловсролтой оюутнууд тэргүүн эгнээнд цэрэгт татагдах боломжтой гэж мэдэгдэв. Хятад улс эдгээр өөрчлөлтийг Ардын чөлөөлөх армийг шинэчлэх, байлдааны үр нөлөөг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай алхам гэж үзэж байна. Гэхдээ улсынхаа хамгийн боловсролтой хүмүүсийг нэн тэргүүнд тулааны бүс рүү илгээх нь барууны уламжлалт цэрэг татлагын практик төдийгүй Хятадын хувьд ч зөрчилдөж байна.  

Зүүн Азийн Батлан ​​хамгаалахын дэд туслах, Хятад дахь цэргийн атташе асан Хэйно Клинк энэ талаар тайлбарлахдаа "Бодлогын өөрчлөлт Ардын чөлөөлөх армийг шинэчлэхэд нийцнэ. Түүхэндээ Ардын чөлөөлөх арми нь  хөдөө орон нутгаас ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг түшиглэсэн цэргийн байгууллага байсан.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын нийгмийн бүх давхаргыг үндэсний армийн бүтээн байгуулалтын нэг хэсэг болгох замаар коммунист чин сэтгэлгээг улам бэхжүүлэхийг хичээж байна гэж би бодож байна" гэж мэдэгджээ.

Үүгээр ч зогсохгүй Хятадын хэд хэдэн шилдэг их, дээд сургуулиудад цэргийн тэнхимүүд аль хэдийн харьяалагдаж, оюутнууд цэргийн сургалттай хослуулан суралцах боломжтой болсон.  Хятадын Цэргийн төв зөвлөлийн нэг дээд албан тушаалтан  хэлэхдээ, "Коллеж, их дээд сургуулиуд цэрэг элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцаж төгссөн эрэгтэй, эмэгтэй оюутнууд эсвэл төгсөгчдийг онцгойлон сонирхож байна" гэсэн байна. 

Хятад улс мөн шинэ стандартчилсан элсүүлэх үйл явцыг бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд элсэгчдийн бие бялдар, оюун санаа, улс төрийн үнэлгээг сайжруулах алхмуудыг хэрэгжүүлэх аж.

Эцсийн дүндээ Бээжин илүү өндөр зэрэглэлийн цэрэг элсүүлэх замаар үндэсний батлан ​​​​хамгаалахыг бэхжүүлэх, хүчирхэг зэвсэгт хүчин байгуулахад байгууллагын баталгааг хангана найдаж байна гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. 

Энэ нь Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилж, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзсаны дараа Бээжингээс хийсэн "ноцтой" мэдэгдэл байв.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж