Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйн дэмжих сан, Төрийн болон төрийн өмчит байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгож буй билээ. Энэ хүрээнд өнөөдөр дээрх ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг shilen.gov.mn байршуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. Энэ дагуу ТУЗ-ийн гишүүдийн цалинтай танилцвал дунджаар 170-970 мянган төгрөгийн цалинтай байлаа. Үүнээс гадна зарим байгууллагын цалингийн мэдээлэл одоог хүртэл байршаагүй байна. Нийт 71 байгууллагын ТУЗ-ийн цалингийн мэдээлэл ил болох ёстой байв.
Одоогоор цалингийн мэдээлэл нь ороогүй байгууллагууд:
- Эрдэнэс таван толгой ХК,
- Багануур ХК
- Төрийн банк
- Хөгжлийн банк
- Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт ХХК
- Таван толгой төмөр зам ХХК
- Шивээ овоо ХК
- Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК ТУЗ -ын мэдээлэл
- Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК
- Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК
- Эрдэнэс монгол ХХК
- Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ХХК
- Биокомбинат ХХК
ТУЗ-ИЙН ГИШҮҮД ХАМГИЙН БАГАДАА 170 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ














Холбоотой мэдээ