“ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил тод байршууллаа”

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

“ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил тод байршууллаа”

“ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил тод байршууллаа”

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ШИЛ” ажиллагааны хүрээнд Ашигт малтмалын лиценз эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүдийн цалинг ил болгож буй талаар мэдээлэл /2023.04.17/ хийлээ.


Тэрбээр “Өнөөдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, лиценз эзэмшигчдийг төрийн хувийн өмчлөл, гадаад дотоодын хөрөнгө оруулагч байхаас үл харгалзан бүгдийнх нь мэдээллийг нэг мөр зуун хувь нээж байгааг дуулгая. Нийт 6,178,816 га газар ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл өнгөрсөн хугацаанд олгогдсон байна. Үүнээс 4,334,994 га газарт хайгуулын 85 лицензийг 1,843,825 га газарт ашиглалтын 1713 лицензийг тус тус олгосон байна. Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 лиценз өнөөдрийн байдлаар идэвхтэй байна. Уул уурхай салбар ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна.

Учир нь улс орны экспортын орлогын 93 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Уул уурхай хаалттай бол, нийтийн мэдээлэл ил тод байдал, авлигагүй Монгол, шилэн төр, Шил ажиллагааг гэх мэт зорилго даалгавар цаасан дээр үлдэнэ. Олборлогч салбарын ил тод байдал, нөхөн сэргээлт гэж та бүхний хэлж ярьсаар ирсэн олон зүйлийн үндэс нь нээлттэй мэдээлэл, нийтийн хяналтад чиглэж байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжсэн ч хариуцлагагүй уул уурхайтай тэмцсэн ч сургалдаг биш судалдаг, хардахаас илүү хардаг байсан дээр. ЦХХЯ уул уурхайн компанийг хариуцлагатай болон хариуцлагагүйгээр нь ялгах эрх үүрэг байхгүй. Бид үйл ажиллагаанд нь дүн тавихгүй. Ирүүлсэн мэдээлэл хариуцагчийн мэдээллийг сайн, муу, өмчлөлийн хэлбэр, гадаад дотоодын хэлбэр үл хамааран инфографикаар хүргэж байна.

Лиценз эзэмших нь гэмт хэрэг биш. Төрөөс зөвшөөрөл авч татвар хураамжаа төлж, ажил олгож, цалин тавьж, байгаль орчинг нөхөн сэргээдэг бүх компанийг хавтгайруулан буруутгах нь эдийн засгаа хорлож байна гэсэн үг.

Эдгээр мэдээллийг УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэж инфографик хайлтын системээр суурилсан байдлаар хүргэж байна. Мөн эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг харуулна. Мөн өнгөрсөн хугацаанд Хөдөө аж ахуйн сан, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжид 6092 аж ахуй нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага иргэний мэдээллийг ил тод болгож байсан. Өнөөдрийн байдлаар мэдээлэл хариуцагчийн илгээснээр 883 аж ахуй нэгж, иргэний мэдээллийг нэмж орууллаа.

Үүний үр дүнд 52 компанийн зээл, 800 компанийн мэдээлэл нэмэгдэхээр 82.1 тэрбум төгрөг болж байна. Ингээд цаашдаа мэдээлэл хариуцагч нараас үлдсэн зээлдэгчийн мэдээллийг ил болгож ажиллахыг шаардаж байна.

Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг ил болгосноос хойших хугацаанд Монголбанкнаас авсан мэдээллээр 95 иргэн хуулийн этгээд 232 сая, 924 мянган төгрөгийг эргэн төлсөн байна.

Харамсалтай нь нэрсийн жагсаалт нэмэгдэхэд өрийн данс нэмэгдэж байна.

Тусгай зөвшөөрлийн хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болж байсан бол өнөөдрийн байдлаар 691 тусгай мэдээллийг нэмж, 14 мянга 277 тусгай зөвшөөрлийн мэдээлэл ил тод боллоо.

Мөн өнөөдөр төрийн өмчит болон төрийн болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн 612 нэрсийг нээлттэй болгосонтой холбогдуулан мэдээлэл хариуцагч нараас мэдээлэл илгээсний дагуу 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил тод байршуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж