Хойд Солонгос улсын нийслэл Пёньяны Хвасон дүүрэгт 10 мянган шинэ байр баригдаж дууссаныг өчигдөр /2023.04.16/ тэмдэглэжээ. Нээлтийн арга хэмжээнд удирдагч Ким Жон Ун болон засгийн газрын тэргүүн Ким Ток Хун тэргүүтэй албан тушаалтнууд оролцов.
Хойд Солонгос улс 2021 онд таван жилийн хугацаанд 50 мянган шинэ орон сууц барина гэж зарласан. Энэ төслийн хүрээнд баригдсан 10 мянган барилга ийнхүү ашиглалтад орох болжээ. Ким Жон Ун хоёрдугаар сард мөн өөр нэг төслийг эхлүүлж буйгаа зарлаж байв. Уг төслөө Ким Жон Ун ард түмэн нь аз жаргалтай, социализмын тансаг гудамж болно гэж дүрсэлсэн юм. 2021 онд бүтээн байгуулалтын төслийн талаар зарласнаас хойш тус улсад хэд хэдэн барилгын ажил эхэлсэн. Хүнсний хомсдол зэрэг эмзэг асуудал байгаа хэдий ч бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна.
Орон сууцны төсөл нь Солонгосын Хөдөлмөрийн нам болон төрийн нэн тэргүүний зорилт юм. Мөн Пёньяныг дэлхийд алдартай хот болгох урт хугацааны төлөвлөгөө гэж Ким Жон Ун хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ