Польш, Унгар улсууд Украины үр тариаг импортлохгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Польш, Унгар улсууд Украины үр тариаг импортлохгүй

Польш, Унгар улсууд Украины үр тариаг импортлохгүй

Польш, Унгар улсууд Украинаас үр тариа импортлохоо зогсоожээ. Энэ нь Польшийн хөдөө аж ахуйн зах зээлийг тогтворгүй байдлаас хамгаалах зорилготой шийдвэр гэж тус улсын ерөнхий сайдын алба мэдээлэв. Польшийн гаргасан шийдвэрт харамсч буйгаа Украин мэдэгдээд, аливаа хууль бус үйлдлийг шалгахын тулд хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Харин Унгарын хувьд "Европын холбооны зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул Украины үр тариа болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг түр хугацаагаар хориглоно" гэж Хөдөө аж ахуйн сайд Истван Наги мэдэгдэв.

Европын комисс Польш, Унгарын шийдвэрийг буруушааж байна. "Холбооны гишүүн орнууд худалдааны бодлогыг бие даан шийддэггүй. Энэ нь Европын холбооны эрх мэдэлд хамаарах тул нэг талын арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй" гэж комиссын хэвлэлийн төлөөлөгч Арианна Подеста хэлжээ.

ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээр Украины үр тариаг Африк болон Ойрхи Дорнод руу экспортлох зам хаагдсан. Тиймээс өргөн цар хүрээтэй өлсгөлөн нүүрлэхээс эмээсэн Европын холбоо Украины үр тарианы татварыг цуцалсан юм. Ийнхүү Украины үр тариа Польш руу ирэх болсон ч үнэ буурснаар Польшийн тариаланчид их хэмжээний санхүүгийн хохирол амсах болжээ. Төв болон зүүн Европын тариаланчид Украины үр тарианы импортын эсрэг жагсаал хийх болов. Жагсагчид Украины үр тариа ачсан машинуудыг нутаг руугаа нэвтрүүлэхгүйн тулд хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаажээ. Тодруулбал, Румын, Болгарын хил дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, шалган нэвтрүүлэх цэгүүдийг трактороор хаасан. Украины үр тарианы үнэ буурснаар өрсөлдөөн үгүй болж байгаа тул тариаланчид Европын комиссоос нөхөн төлбөр нэхэмжилжээ. Украины үр тарианы татваргүй импортыг ирэх оны зургадугаар сар хүртэл сунгах шийдвэр гарснаар тариаланчдын уур уцаар нэмэгдсэнээс гадна Польшийн Хөдөө аж ахуйн сайд хүртэл огцрох шийдвэр гаргасан юм.

Болгарт ч мөн адил эмх замбараагүй байдал үүсээд байна. Үйлдвэрлэгчид агуулах дүүрэн бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байна гэж гомдоллож байна. "Болгар улс Украинтай эв нэгдэлтэй байгаа ч хөдөө аж ахуйн зах зээл дээр гацалт үүсээд байна. Манай улс экспортын коридор биш агуулах болчихоод байна" гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Явор Гечев хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж