"The Mongolz"-ийн эсрэг оддын цуглуулга "NAVI" хүч үзнэ

"The Mongolz"-ийн эсрэг оддын цуглуулга "NAVI" хүч үзнэ

"The Mongolz"-ийн эсрэг оддын цуглуулга "NAVI" хүч үзнэ

Цахим спортын "CS:GO" төрлийн “Intel Extreme Masters Rio 2023” тэмээн өнөөдөр/2023.04.17/ Бразил улсад эхэлж байна. Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Ази тивийг Монголын “The Mongolz” баг төлөөлж буй.

Тэд тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 22.00 цагаас дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбтэй, суу алдарт Украины “Natus Vincere” буюу “NAVI”-ийн эсрэг хийнэ. “NAVI”-ийн сүүлийн үеийн форм тун сайн байгаа. Тэд сүүлийн арван тоглолтынхоо ердөө ганцад нь хожигдсон. Тодруулбал, “ESL Pro League Season 17”-ийн үеэр “FaZe”-д 1-2 гэсэн харьцаатай хожигджээ. Гэхдээ Мэйжорын эрх олгох тэмцээнд “FaZe”-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, хариугаа авсан.

Харин шинэ бүтэц, шинэ нэр, шинэ тоглогчтой болсон “The Mongolz” одоо л учраа олж байна. Тэд одоогийн бүрэлдэхүүнээрээ зургаан тоглолт хийснээс таван ялалт байгуулаад байна.

Мэргэжилтнүүд "NAVI"-ийг илт илүүрхэнэ гэж таамаглал дэвшүүлжээ.

Саяхан л монголчууд “S1mple”, “electroNic”, “Perfecto”-г шүтэж, харж байсан бол шүтээнүүдийнх нь эсрэг таван монгол залуу хүч үзэх гэж байна. Монголын “CS:GO”-ийн хөгжил сэргэлтийн цэг дээрээ ирж байгаа нь энэ. Хэдхэн жилийн өмнө Мэйжор, стикер хол мэт санагддаг байсан бол одоо монголчууд гурав дахь Мэйжортоо ороход бэлэн боллоо. “Cloud9”, “EG”, “FURIA”-г хожих байтугай тэдний эсрэг тоглох хол мэт санагдаж байв. Гэтэл хэдийнэ дэлхийн топ багуудын нэг болж, Ази, далайн орнууд жижиг санагдах шиг. Европ, Америкийн шилдгүүдийн эсрэг тоглохыг нь, хожихыг нь хүлээдэг болжээ.

Дашрамд дуулгахад, “The Mongolz” ирэх сард эхлэх Парисын Мэйжорын эхний тоглолтоо мөн л дэлхийн шилдэг “G2 Esports”-ийн эсрэг хийхээр хуваарь гарсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

muu banderuudiig nam daraad og . 2023-04-17 202.131.225.197

naad muu banderuudiig nam darj ylaad ir dee dvv nar mini..

Avatar

duulga 2023-04-17 112.72.6.138

oddin tsugluulga gehima haha faze n oddin tsugluulga gvel arai duhum bolno shu

Avatar

Дэмжигч 2023-04-17 202.9.46.225

дүү нартаа амжилт хүсье. төр тус болдоггүй юм гэхэд гаы битгий болоосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж