Путин Хятадын батлан хамгаалахын сайдтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Путин Хятадын батлан хамгаалахын сайдтай уулзжээ

Путин Хятадын батлан хамгаалахын сайдтай уулзжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2023.4.16/ Хятадын батлан хамгаалахын шинэ сайд Ли Шанфутай уулзжээ. Тэд АНУ болон барууны бусад ардчиллын нөлөөг бууруулахад гадаад бодлогоо голлон баримталж ирсэн Москватай Бээжин харилцаа холбоогоо бэхжүүлж байгааг онцоллоо.

Хятадын дарга Ши Жиньпин Москвад гурав хоногийн төрийн айлчлал хийснээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Путин, ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, генерал Ли Шанфу нар уулзсан нь энэ. Путин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Орос, Хятадын харилцааны ерөнхий хөгжлийг сайшаажээ.

"Мөн бид цэргийн хэлтсүүдээр дамжуулан идэвхтэй ажиллаж, бидэнд хэрэгтэй мэдээллээ тогтмол солилцож, цэрэг-техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, цаашилбал Алс Дорнод, Европ, өөр өөр байдлаар далайд, хуурай газар, агаарт хамтарсан сургуулилалт хийж ажиллаж байна" гэж Путин мэдэгдэв. 

Харин Ли Шанфу хэлсэн үгэндээ, "Улс орнуудын харилцаа "хүйтэн дайны үеийн цэрэг-улс төрийн нэгдлүүдээс давж гарсан. Бид эвсэлд үл нэгдэх зарчмыг баримталдаг бөгөөд маш тогтвортой байдаг" гэдгийг онцолсон байна. 

Хятад улс нь Украин дахь Оросын цэргийн ажиллагааг шүүмжлэхээс татгалзаж, Москваг өдөөн хатгасан гэж АНУ, НАТО-г буруутгадаг. Гэвч албан ёсоор бол Хятад нь Орос-Украины зөрчилд төвийг сахисан байр суурьтай байгаа. Гэсэн ч Хятад Украины мөргөлдөөний үед Орост улс төрийн хамгаалалт, эдийн засгийн баталгаа өгч байгаа тул хоёр улсын харилцаанд Бээжин ахлах түнш болж байгааг Ши Жиньпиний айлчлал онцолжээ.

Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө, "АНУ болон барууны бусад холбоотнуудын айж байгаа шиг Хятад Орост зэвсгийн тусламж үзүүлэхгүй" гэж мэдэгдсэн. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж