“ЛэндМН ББСБ” “FLEXI” бүтээгдэхүүнээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

“ЛэндМН ББСБ” “FLEXI” бүтээгдэхүүнээ танилцууллаа

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр  сарын 15-ны өдөр Корпорейт Хотел энд Конвейшн  Центрын “Эвэнт” танхимд амжилттай зохион байгуулагдав.

COVID-19 цар тахлын улмаас “ЛэндМН ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал  сүүлийн 3 жилийн хугацаанд цахимаар явагдаж байсан бол энэ удаад танхимаар зохион байгуулагдсан төдийгүй зах зээлд шинээр нэвтрүүлж буй “FLEXI” зээлийн бүтээгдэхүүнээ танилцуулж, нээлт хийснээрээ онцлог боллоо.

Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 84,36% нь оролцож дараах 6 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлантай танилцах;
  2. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  3. Компанийн ТУЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  4. Компанийн ТУЗ-ийн гишүүдийг улируулан сонгох;
  5. Компанийн ТУЗ-ийн 2023 оны төсвийг батлах;
  6. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын зүгээс 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн онцлох зүйл нь  зээлийн багц өмнөх жилээс 2.1 дахин өсөж 71.1 тэрбум төгрөг, компанийн цэвэр ашиг 5.53 тэрбум төгрөгт хүрч, амжилттай ажилласан болохыг дурдлаа. Ийнхүү компанийн нэгж хувьцаанд 1.75 (нэг зууны далан тав) төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, 2022 оны цэвэр ашгийн 23.4 (хорин гурав аравны дөрөв) хувийг буюу 1,293,778,000 (нэг тэрбум хоёр зуун ерэн гурван сая долоон зуун далан найман мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа дахин мэдэгдсэн юм.

Хурлын үеэр Бизнес хөгжлийн газрын захирал Д.Баасандорж “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2023 онд хийгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагааны чиглэл, зах зээлд шинээр нэвтрүүлж буй уян хатан, онцгой нөхцөлтэй “FLEXI” зээлийн бүтээгдэхүүнээ танилцуулж, албан ёсоор АСААЖ буйгаа мэдэгдсэн нь хувьцаа эзэмшигч, харилцагчдадаа барьж буй гэнэтийн бэлэг болсон байна.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн зүгээс “FLEXI” шинэ бүтээгдэхүүнээ зах зээл рүү үе шаттайгаар гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас аваарай.

Вэб хуудас: https://lend.mn

Цахим хуудас: www.facebook.com/LendMN

Лавлах утас: 7707-0101

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж