АНУ үхсэн шувуу ашиглаж дрон хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

АНУ үхсэн шувуу ашиглаж дрон хөөргөжээ

АНУ үхсэн шувуу ашиглаж дрон хөөргөжээ

АНУ-ын судлаачид үхсэн шувууны биеийг ашиглан дрон хөөргөжээ. Энэ нь зэрлэг ан амьтдыг хянах зорилготой ажиллагаа юм. Механик инженерийн профессор, доктор Мостафа Хассаналиан Нью Мексико дахь энэ төслийг удирдаж байна. Тэрбээр хиймэл материалаар дрон бүтээх төрлөөр хоёр ч удаа мастерын зэрэг хамгаалсан хүн юм.

Хүн төрөлхтөн анх шувуунаас санаа авч онгоцыг бүтээж байсан. Тэгвэл өнөөдөр ч бас шувуу ашиглан нисгэгчгүй нисэх онгоц хөөргөх боломжтой болж буй нь энэ.

"Бид үхсэн шувуудыг нисгэгчгүй онгоц болгож хувиргаж чадах боллоо. Тэднийг амьд байлгах цорын ганц арга бол энэ механизмыг биед нь оруулах явдал юм. Энэ шувууд сүүлтэй, далавчтай, толгойтой, биетэй, бүх зүйл тэдэнд байна. Тиймээс бид урвуу инженерчлэл хийдэг. Ирээдүйд бид эрчим хүч, түлш хэмнэхийн тулд нисэхийн салбарт энэ аргаа ашиглаж болно" гэж Мостафа Хассаналиан хэллээ.

Хассаналиан болон түүний багийнхан уг төслөө хэрэгжүүлэхийн тулд шувууны амьдын жин, далавчны дэвэлтийн давтамж, өнцөг зэрэг зүйлд дүн шинжилгээ хийжээ. Төсөл хоёр жил үргэлжлэнэ. Одоогийн загвар нь ердөө 10-20 минут нисч байгаа тул ирээдүйд илүү урт хугацааны нислэг үйлдэх чадвартай болгохоор ажиллаж байна.

Энэ нээлт нь хэдий технологийн дэвшил боловч хувийн нууцтай холбоотой асуудал хөндөгдөх юм. Тодруулбал, шувууны биед суурилуулсан нисгэгчгүй онгоцыг цэргийн болон хууль сахиулах байгууллагын ажиглалтад ашиглаж болзошгүй гэж үзэж байна. "Бид үүнийг цэргийн хэрэглээнд ашиглахыг үгүйсгэж чадахгүй. Гэхдээ бид бол иргэний хэрэглээ, тэр дундаа зэрлэг ан амьтдыг судлах, хянах үйл ажиллагаанд үүнийг ашиглахыг зорьж байна" гэж Хассаналиан  хэлэв.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж