Нөөцийн мах 7390 тн үлдэгдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах 7390 тн үлдэгдэлтэй байна

Нөөцийн мах 7390 тн үлдэгдэлтэй байна
Нийт 7900 тн нөөцийн мах бэлдсэнээс өнөөдрийн байдлаар 510 тн борлуулагдаж 7390 тн махны үлдэгдэлтэй байна.
4-р сарын 16-ны өдөр 2808 ш гулууз буюу 64893 кг, нийт 35 байршилд 5634 ш гулууз буюу 128595,6 кг хонины мах борлуулагдлаа.

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан.

Уг тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувь хүүтэй олгож, зээлийн нийт хүүгийн 10.5 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк) 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид тус тус олгосон.

Тухайн санхүүжилтээр буюу 53.3 тэрбум төгрөгөөр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн. Бэлтгэсэн нөөцийн махыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн хүртээмжтэйгээр худалдан борлуулж байна.

гулуузаарНөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 35 байршил (БГД- 7, БЗД- 6, ЧД-5, СБД-3, СХД-5, ХУД-5, НД-1, БХД-2, БНД-1)-д өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тухайн өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограмыг 8300 төгрөгөөр худалдана.

Нөөцийн махны худалдах үнийг Хүчит шонхор захын энэ оны 4 сарын 14-ний өдрийн бөөний дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 2950 төгрөг буюу 35.5 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 4400 төгрөг буюу 53.0 хувиар тус тус хямд үнэтэй байна.  /Эх үүсвэр: Хүчит шонхор захын өдөр тутмын үнийн мэдээлэл/

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж