Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8 дугаар гудамжны 3 тоот, бичигт багийн 1 дүгээр гудамжинд 04.16-ны өдрийн 17:00 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 байшингийн дээвэр хууларч хоёр гэр нурчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын 6 ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Дэлгэрэх хэсгийн 10 гудамжинд 04.16-ны өдрийн 18:00 цагийн орчим 18-20 м/с шороон шуурга шуурсаны улмаас 1 байшингийн дээвэр хууларч, 5 ханатай гэр дээр унасан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр салхинд хууларч, 1003 тоотод оршин суугч иргэн Э-ын 5 ханатай гэрийн дээр дээврийн төмөр унаж нурсан байсныг 40 минут ажиллаж буулган холдуулж аюулгүй болгожээ. Ойрын өдрүүдэд салхи эрч ширүүсч шуурга тавих төлөвтэй байгаа тул малчид иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР