Хоёр шүүгдэгчийг цагдаагийн байгууллага албадан авч ирнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

LiveХоёр шүүгдэгчийг цагдаагийн байгууллага албадан авч ирнэ

14 : 24
2023-4-17

Шүүх хуралдаан маргааш 08.30 цагт үргэлжилнэ

Оролцогчдын ирц бүрдсэнээр шүүх хуралдаан эхэлж, оролцогчдын өмгөөлөгчид саналаа хэлж байна. Өмгөөлөгч нараас шинжээч гэрчээр хүмүүсийг оролцуулах хүсэлт гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Амартүвшин, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар оролцож байна. н.Түвшинтамир өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргав. Хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна. 

Өмгөөлөгч нарын хүсэлтийг сонсч маргааш өглөө 08.30 цагт шүүх хурал үргэлжлэхээр боллоо. 

11 : 43
2023-4-17

Шүүх хурал 13:30 цагаас үргэлжилнэ

Хөгжлийн банкны хуралдааныг түр хугацаанд хойшлуулахын өмнө ирцтэй холбоотой яллагдагчдын саналыг сонссон. Энэ үеэр прокуроруудын зүгээс "шүүгдэгч Б.Будхүүгийн тухайд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Тиймээс шүүх хуралдааныг шүүгдэгч ирэх хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй" гэсэн юм. Харин шүүгдэгчдийн зүгээс н.Байгалмаа, н.Цолмон нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням "Өмнөх шүүх хурал дээр хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч Л.Эрдэнэчимэгийг оролцуулах хүсэлт гаргасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан. Гэхдээ өнөөдрийн хуралдаанд яагаад оролцоогүй талаар ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Мөн хэд хэдэн өмгөөлөгч ирээгүй байгаа нь өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж харж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12-д заасан нөхцөл байдалтай. Мөн тус хуулийн 5.3 дугаар зүйлд заасан харилцан ашиг сонирхолтой шүүгдэгч нар байх юм бол тэднийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж болохгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг иртэл хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна" гэв. Харин ерөнхий шүүгч Л.Эрдэнэчимэг гэдэг хүн шүүхэд бичгээр хүсэлт гаргасан. Энэ өдрүүдэд гадаадад улсад ажлаар зорчих болсон тул намайг оролцуулахгүй шүүх хурлыг үргэлжлүүлж өгнө үү гэсэн байгаа гэх хариулт өглөө. Шүүх хуралдаан хэвийн үргэлжилнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүй хоёр шүүгдэгчийг цагдаагийн алба албадан авч ирнэ гэсэн юм. 

11 : 12
2023-4-17

Шүүх хурал: 72 өмгөөлөгч, 18 гэрч оролцож байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хуралдаан  08:30 минутад прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч болон ажиглагчаар 5 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцож эхэлсэн боловч шүүх хуралд ирээгүй байгаа 1 шүүгдэгч, 1 хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг өнөөдрийн 13.30 цаг хүртэл хойшлууллаа.

10: 50
2023-4-17

Шүүх хуралдаан түр завсарлав

НЭМЭЛТ:

Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал түр хугацаагаар завсарлав.Тодруулбал, Шүүгдэгч Г.Байгальмаа, Г.Цолмон нарыг шүүх хуралд өөрийн биеэр байх хүсэлт, зарим өмгөөлөгч нар ирээгүй учраас хууль зөрчсөн хэмээн үзэж, хойшлуулах хүсэлт гаргасан юм. Мөн шүүгдэгч Х.Ганхуягийн өмгөөлөгч хоёр гэрч шүүх хуралд оролцуулах, шүүгдэгч Б.Шинэбаатар, Б.Батзаяа нарын өмгөөлөгч шинжээчийг гэрчээр оролцуулж ирэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэхээр шүүх хурал 13.30 цаг хүртэл завсарлав. 

ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны хэрэгт холбогдох шүүх хурал 10.00 цагт эхэлж, хуралд 80 хүнээс 79 хүн ирсэн учраас шүүх хуралдааныг эхлүүлэв.

08 : 22
2023-4-17

Хөгжлийн банкны шүүх хурал болно

Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр /2023.04.17/ 08.30 цагаас эхэлнэ. Эргэн сануулбал, "Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Гэвч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдааны товыг энэ сарын 17 хүртэл хойшлуулсан билээ. Шүүх хуралд оролцсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс хурлыг нээлттэй явуулах санал гаргасан юм. Уг хэрэгтэй холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.

Шүүх хуралдааны явцын талаар эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж