Төсөвт тодотгол хийхийг эрх баригчид зургадугаар сараас шийднэ

Төсөвт тодотгол хийхийг эрх баригчид зургадугаар сараас шийднэ

Төсөвт тодотгол хийхийг эрх баригчид зургадугаар сараас шийднэ

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгохтой холбоотой энэ оны төсөвт тодотгол хийх нөхцөл байдалд хүрснийг эрх баригчид нуусангүй. Ерөнхий сайд ч мөн чуулганы индрээс төсвийн орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байгаа учраас тодотгол хийх асуудлыг хөндсөн. Ингэхдээ, хүүхдийн мөнгийг зургаа, эсвэл долдугаар сараас нийт хүүхдэд олгоно гэж мэдээлсэн билээ.

Эргэн сануулбал, энэ оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан нь эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүнээс гадна багш, эмч нарын төлөөлөл, төв талбайд жагсч цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан юм. Иймээс нэмэлт орлогын эх үүсвэрийн асуудал яригдаж буй учраас төсөвт тодотгол хийхийг эрх баригчид үгүйсгээгүй. Сангийн сайд Б.Жавхлан дээрх асуудалтай холбогдуулан эмч багш нар урьд нь гар дээрээ авч үзээгүй цалингаа авч байгаа гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн билээ.

Тэрбээр төсвийн тодотгол ярихад арай эрт байгааг онцолсон юм. Тухайлбал, “энэ сарын 12-ны өдөр "Төсвийн тухай хуулиар тухайн жилийн орлого тасарч, төр төсөвлөсөн санхүүжилтээ гаргаж чадахгүй тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Энэ улирлын тухайд орлого бүрдүүлэлт хуваарийн дагуу явж байгаа. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд тодорхой төлөвлөлтөөс орлого давж биелсэн. Энэ хэмжээгээр өнгөрсөн оны төсвийн алдагдал буурсан. Төсвийн тухай хуулиар 2,4 их наядын алдагдалтай, гүйцэтгэл 900 сая төгрөгийн алдагдалтай байж болохоор байсан. Өөрөөр хэлбэл 1,5 их наядын алдагдлаа бид бууруулж чадсан. Гэхдээ бид тайвширч болохгүй. Түүхий эд, гол экспортын үнэ ямар байхыг урьдчилж мэдэх боломжгүй. Өрсөлдөгчид их байгаа. Ялангуяа нүүрс дээр. Тиймээс бүтэн жилийн орлогыг урьдчилж тооцоолох боломжгүй.

 Эхний хагас жилийн төлөвлөгөөг харж байгаа төсөвт тодотгол хийх хэрэгтэй эсэхийг шийднэ.

Цалин хөлсний тухайд салбаруудад анхаарч байгаа. Багш, эмч нарын цалин бусад салбарынхтай харьцуулахад их нэмэгдсэн. Өнгөрсөн 2021, 2022 онд төсвийн шинэчлэлтийг тус хоёр салбар дээр хэрэгжүүлсэн. Хэн илүү гүйцэтгэл өндөр боловсрол олгож, эрүүл мэндийн сайн үйлчилгээ үзүүлж чадаж байна тэр хэмжээгээр санхүүжилт авна. Covid-19-ийн үед зарим эмнэлгүүдийн эмч нар өмнө нь гар дээрээ авч үзээгүй цалингаа авсан. Эмнэлгийн байгууллагууд өмнө нь байгаагүй хуримтлалтай болж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Тиймээс цалингийн асуудал энэ хоёр салбарт тулгамдаагүй гэж харж байна. Харин бусад салбарын тухайд цалин хөлсний асуудлыг шийдвэрлээд явна" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, эхний хагас жилийн орлогоос шалтгаалж төсөвт тодотгол хийх асуудал яригдана. Түүнчлэн эрх баригчид сонгуулийн жилийг урьтаж, нийт хүүхдийн мөнгийг олгох, цалин тэтгэврийг нэмэх хувилбарыг ярилцаж байгаа юм байна.

Ямартай ч эрх баригчид ирэх зургадугаар сараас өмнө төсөвт тодотгол хийх асуудлыг ярилцаж, шийдвэрт хүрэх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-17 64.119.19.123

Энэ Жавхланг сайд болоход нь ажлаа мэддэг сайн хүнээ томиллоо гэж бодож байсан ч дараа дараагийн явуулж байгаа бодлого нь дан алдаа болоод байх юм. Биеэ тоосон нийгмийн амьдралын гүнийг ч тэр өнгөц хэсгийг нь ч тэр тооцох чадваргүй хөгийн амьтан юм даа

Avatar

Нэргүй 2023-04-17 124.158.66.60

Тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх хэрэгтэй байна. ЭТТ хувьцааны ногдол ашгийг мөн өгмөөр байна.

Avatar

Нэргүй 2023-04-17 202.131.238.26

Багш, эмч нарын цалин бусад салбарынхтай харьцуулахад их нэмэгдсэн…Энэ үнэн юм бол улсын сургуулиудаас чинь яагаад багш нар ажлаасаа гараад байгаа юм? сургуульд ажиллах агш олдохгүй болсон юм?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж