Чилид дахиад газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Чилид дахиад газар хөдөлжээ

Чили эрэг орчимд энэ сарын 16-нд Рихтерийн шаталбараар 6,7 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай AFP агентлаг дамжуулсан байна. Газар хөдлөлтийн төв нь Консепьтеон хотоос 86 км-ын зайд 35 км-ын гүнд болжээ. АНУ-ын Геологийн алба цунами үүсэх магадлал байхгүйг мэдээлсэн байна. Харин тус албанаас Чилийн эрэг орчмын нутгийнханд аюулгүй байдлаа ханган дахин чичирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж байхыг сануулж байна.
Хоёрдугаар сарын 27-ны 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтөд Чилийн олон хот эвдэрч сүйрэн хэдэн зуун хүн амиа алдсан юм. Үүнээс хойш  5-7,2 баллын газар хөдлөлт тасралтгүй үргэлжилж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж