-Төрийн ордонд ЦХХХ-ны сайд Н. Учрал Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр байршсан мэдээллүүд болон бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл 11:00 цагт өгнө.
-УИХ дахь МАН-ын бүлэг 10,00 цагт Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд болох бол Ардчилсан намын бүлэг "Их эзэн Чингис хаан"-ын танхимд болно.
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 болно.
-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагт болно.
-“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
–“Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг 14.00 цагт хэлэлцэнэ.