Үнэмлэхүй олон болж, сүүлийн долоон жилийн хугацаанд төрийг эрхийг барьж буй МАН гурван жилийн хугацаанд Үндсэн хуульд гурав дахь "гар дүрэх" гэж байна. 2019 онд сөрөг хүчний "кноп"-гүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол өнгөрсөн 2022 онд өөрсдийнхөө хийсэн “давхар дээл”-ийн заалтаа Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан өөрчилсөн. Харин энэ удаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 76 мажоритар, 76 зургаа нь порпорционалиар сонгох зохицуулалт хийж, 152 гишүүнтэй байхаар уг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Тэрчлэн Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хэд хэдэн заалтыг оруулснаар парламентыг чадамжуулж, цэцийг цэгцлэнэ гэж эрх баригчид тооцоолж сууна.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 152 ГЭЖ ТӨСӨЛД ТУСГАСАН Ч ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦАД БУУРУУЛНА
Ийм чиг хөшигний ард хөндөгдөж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, холимог тогтолцоотой байх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал олон жил яригдаж буй ч улс төрийн дэмжлэг авч чадахгүй, улс төрийн намууд төдийгүй эрх барьж буй нам нь дэмжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ардчилсан парламентын засаглалтай улс орнуудын хамгийн сайн жишиг болох холимог тогтолцоог олон ч судлаач, хуульчид, мэргэжлийн хүмүүс зөвлөж ирсэн. Хүн амын тоо өсч, суурьшил зэргээс шалтгаалан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэг. Энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд 152 гишүүнтэй байхаар тусгаж байгаа ч эрх баригчдын зүгээс 108 эсвэл 99 зэрэг хэлэлцүүлгийн явцад тоог нь буулгахаар тохиролцоод буй.
- Үндсэн хуулийн 21.1-т Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритари, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.
ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НЭГ УДАА ДАХИН СОНГОЖ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ НЬ “НЭМНЭ”
Манаачийг хэн, яаж манах тухай асуудал хөндөгдөх аж. Манаж яваа хуулиа "машинаар" тулчихсан явдал манай Цэцэд нэг удаа тохиолдож байсан. Тиймээс Цэцийн дээр Үндсэн хууль байдаг уу, эсвэл ялсан нам залардаг уу гэдэг нь асуултын тэмдэг.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой заалт дээр иргэн, УИХ гомдол гаргах эрхийг нь нээж байна. Өөрөөр хэлбэл, иргэний үндсэн эрх зөрчигдвөл, Цэцэд хандах, мөн УИХ өөрөө Цэцэд гомдол гаргах боломжтой болох гэнэ. Түүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүн улиран сонгогддог байсныг өөрчилж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг оруулж байгаа аж. Өмнө нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон газраас нь улираан томилдог байсныг ийн өөрчилж, зөвхөн нэг удаа томилохоор болж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрх нь дуусгавар болоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд түүнийг улираан томилохоор улс төрийн хүрээнд тохироо хийж байсан билээ. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж, хэлэлцэхээс өмнө түүнийг улирааж, томилох боломжтой. Үгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Цэцийн шинэ гишүүнийг томилж магадгүй юм.
- Үндсэн хуулийн 66.1-т Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж, эцсийн шийдвэрийг гаргана
- Үндсэн хуулийн 66.2-т Үндсэн хуулийн Цэц нь УИХ, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна
- Үндсэн хуулийн 65.1-т Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно зэрэг Цэцтэй холбоотой заалтуудыг нэмж буй.
УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХ БОСГО ТОГТООСНЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
Монголын улс төрийн намуудын хууль шинэчлэгдэхгүй, өөрчлөгдөхгүй, парламентын босго давж чадахгүй олон жилийг ардаа үдсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьснаар Үндсэн хуульд ч мөн улс төрийн нам байгуулах босготой холбоотой заалтыг хүчингүй болгохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.
- Үндсэн хуулийн 191.2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэснийг хүчингүй болгохоор тусгажээ.
ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ОРОН НУТАГТ ШИЛЖҮҮЛНЭ
Төрийн дээд байгууллагуудыг улсын нийслэлд заавал байх зохицуулалтыг өөрчилж, төрийн зарим байгууллагыг нийслэлээс нүүлгэх эрх зүйн үндэслэлийг бий болгохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Зарим төрийн байгууллага Улаанбаатар хотоос нүүх, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж хот, хөдөөгийн ялгааг багасгах ач холбогдолтой учраас энэхүү заалтыг оруулж буйгаа тодотгожээ. Төрийн байгууллагуудыг хөдөө орон нутагт шилжүүлэхээс илүү аймаг, сумдын дэд бүтцийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгыг энэ заалтаар өөрчлөх гэнэ.
- Үндсэн хуулийн 13.1-т Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршпог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтыг оруулах юм байна.
Тайлбар: Засгийн газраас санал авч буй ҮХНӨ-ийн хувилбар
Зочин 2023-04-17 192.82.74.152
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, эсвэл халдашгүй дархан эрхийг цуцлах гэсэн 2 заалтын аль нэгийг нь оруулах нь зүйтэй.
Зочин 2023-04-17 192.82.74.152
ҮХЦэцийг томилдог бус ард түмний санал асуулгаар тодруулдаг байх нь зүйтэй шүү.
Irgen 2023-04-17 70.187.210.175
Too nemeh gesen hulgaigaa boliochee too nemeed hugjijgyi ard olnoos avah tatvar tejeelgegchid l nemegdeh bolno bygdeeree esergyycej baihad luivarchid suudlaa behjyylj dahin turd suuhiig ard tymen zuvshuuruhgyiee
Зочин 2023-04-17 59.153.112.72
их хурал монголд ямар ч хэрэггүй байгууллага шүү
,.,. ,.,.,.B 2023-04-17 66.181.165.89
хУЛГАЙЧ НАРЫН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ, ХАРИН БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. Хариуцлага хүлээлгэдэг, шударгаар шүүдэг болох хэрэгтэй,
Зочин 2023-04-17 66.181.161.128
Эрх мэдлийн төвлөрөл их байх нь дураараа авирлах, хулгай хийх боломжийг олгодог. Тийм учраас нэг гишүүнд ноогдох эрх мэдлийг багасгая гэвэл гишүүдийн тоог нэмэхээс өөр аргагүй.
Зочин 2023-04-17 192.82.89.157
Намын нэр зүүсэн өлөн хулгайчууд ханаж цадахгүй одоо үр хүүхдүүдээ оруулах нь уу. х****а ард иргэд босох байлгүй
ЗОЧИН 2023-04-17 220.108.217.252
КОМИССТ САНАЛ:
1/Хориннэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Улсын Их Хурал нэг танхимтай 108 ГИШҮҮНТЭЙ байна. Улсын Их Хурлын гишүүдийн ЖАРАН ДӨРВИЙГ мажоритар, ДӨЧИН ДӨРВИЙГ пропорциональ аргаар сонгоно. Гэж найруулах хэрэгтэй. Энд эхлээд УИХ нэг танхимтай гээд ХЭДЭН ГИШҮҮИТЭЙ байхыг заавал заах нь зүйтэй. Нийт гишүүдийн 2/5-ыг буюу 44-ийг пропорционалаар сонгох нь зүйтэй. Тал нь буюу 1/2 нь гэхээр арай ихдээд 1/3 нь гэхээр арай багадаад байна. Ер нь тоог хэдээр ч шийдсэн энэ харьцаа байх нь зүйтэй
Зочин 2023-04-17 66.181.161.42
Нэг гишүүнд ноогдох эрх мэдлийн төвлөрлийг багасгах үүднээс авч үзвэл 108 гэдэг тоо багадна. Нарийн яривал 152 ч багадна. Гэхдээ олон нийтийн санаа бодол гишүүдийн тоог нэмэх гэдэг дээр ихэвчлэн сөрөг хандлагатай байгаа. Төрийн эрх барих дээд байгууллагад чанарын өөрчлөлт оруулья гэвэл зөвхөн тоо хөөцөлдөж асуудалд хандмааргүй байгаа юм. 76-г 152 болгосноор хэлбэр, агуулга, чанарын ямар өөрчлөлт гарах юм гэдэг нь илүү чухал.
Зочин 2023-04-17 66.181.161.1
Гишүүдийн тоог нэмснээр эрх ямба эдэлсэн 76 гишүүдийн тоо 2 дахин нэмэгдэж, төсөв зардал нь мөн адил өснө гэдгээс хүмүүс болгоомжлоод байгаа юм. Гэхдээ гишүүдийн тоог нэмснээр нэг гишүүнд ноогдох эрх мэдлийн төвлөрөл буурч, энэ хэрээр УИХ-н гишүүний өнөөгийн хэв шинж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, өнөөгийнх шиг 76 дарга, 76 ерөнхий сайд юм шиг авирлах боломж хумигдаж, жинхэнээсээ сонгогчдын төлөөлөгч хэв шинжээ олно.
Зочин 2023-04-17 66.181.161.1
… Төсөв зардлын тухайд өнөөдөр УИХ-н жилийн төсөв 10 тэрбум төгрөг нь 20 тэрбум болно. Энэ нь нэг төрийн өмчит компанийн жилийн алдагдлаас бага тоо.
Зочин 2023-04-17 202.131.245.210
Avilgal hulgai shuukh tcagdaa ATG prokuroriig tcegtcelj shudarga yos togtoohgui bol UIH gishuud 1000 baigaad ch nemergui
Зочин 2023-04-17 66.181.161.219
Ямар ард түмэн байна, тийм л төр засаг байна. Өнөөдөр 76 мангуу гэцгээж байгаа ч бид л өөрсдөө сонгосон биз дээ. Гишүүдийн тоог нэмэх үү, хасах уу гэдэг дээр бол өнөөгийн парламент олон нийтийн санаа бодлоос илүү гарч, улс төрийн эр зориг гаргаж чадахгүй. Тэгээд УИХ 76 гишүүнтэйгээр сүүлийн 30 жил яваад, манай улс ямар ч асуудалгүй болсоор ирсэн, цаашид ч энэ байдлаараа үргэлжлүүлэн явцгаая гэсэн сонголтыг хийх болно.
21 2023-04-17 202.126.90.144
byyr olon humuus tusvuus mini to.shih n deibadad itgeerei hen ch tedniig songoogui ted uursdiiguu songison
СОНГОГЧ 2023-04-17 202.9.46.173
тоог 152 болгох нь уих-н гишүүд авилга авч байгааг УИХ, төр засаг нь хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хэрэг мөн. 76 г хасч 21 болгоё.
зочин 2023-04-17 202.9.46.32
Гишүүдийн тоо нэмсэнээр дархан эрхтэй худалч хулгайч луйварчид нэмэгдэнэ гишүүдийн тоог нэмэх гээд байгаа бол УИХ хоёр танхитай болго
иргэн 2023-04-17 66.181.178.249
за хө ,нэмэх хэрэггүй ээ,жагсаалтаар оруулж байгааг эсэргүүцэж байна ,нөгөө булингартай нөхдүүд л орж ирнэ шүү дээ
Сонгогч 2023-04-17 202.9.46.225
бүгд сонгогчдоос санал авч тэр эрэмбээрээ тал мажоратороор, тал нь намын авсан суудалд сонгогдох хэрэгтэй. сонгогчдөөс санал авалгүй жагсаалтанд нуугдаж сонгогдож болохгүй
Зочин 2023-04-17 103.212.118.246
Гишүүдийн тоог нэмснээр хулгайчид, луйварчид, авилгачдын тоо нэмэгдэнэ МАН өөрийгөө оршуулж эхлэв
иргэн 2023-04-17 59.153.86.196
108
Иргэн 2023-04-17 150.129.140.218
Гишүүдийн тоог нэмснээр олигтой өөрчлөлт гарахгүй.Харин дархан эрхтэй хүмүүсийн тоо ихэснэ,зардал нэмэгдэнэ.Одоо байгаа тангараг өргөсөн гишүүд лоббид орж байгаа бол тэр гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж байна гэсэн үг.Намуууд гишүүнд нэр дэвшүүлэхдээ шударга, үнэнч, хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй нэр цэвэр хүнийг олж дэвшүүлэх хэрэгтэй.Намын жагсаалт бол УИХ-д олигтой хүн орж ирэхгүй баталгаа.Сайнч байсан муу ч байсан хүн сонгох нь маш зөв.Бүгд Үндсэн хуулиа ягштал хэрэгжүүлцгээе.
Зочин 2023-04-17 103.142.76.38
Сонгодог хүмүүс нь ард иргэд та бил нар. Сонголтоо хийчээд гоншигонох шаардлага бхгүй. Ер нь бол 152 гишүүдтэй болох зөв дээр нь нэмэх нь бага хурлын 76 гишүүдтэй болъё. Ингэж бж 76 гишүүдийн эрх мэдэл дураараа бдлыг хянах боломжтой болно. Дээр нь гишүүни дархан эрхийг болиулах. Ингэж чадвал эрх мэдэл рүү хүн бүхэн тэмүүлэх шаардлагагүй болно. Аймаг сум хорооны даргыг засаг барьсан газраас сонодог болох. Ингэж бж хаана хаанаа хариуцлага тооцдог болно.
Зочин 2023-04-17 202.126.90.5
луйварчид улс төрөөс зууралдаад салахгүй нээ хуулиа чангатга улс эх оронд санаатай ба санамсаргүйгээр хохирол учруулсан бол цаазаар авах хуулиа сэргээё ард түмэнээ доромжилж дуусахгүй нөхдүүд даварч байна
Зочин 2023-04-17 139.5.219.229
хууль батлахдаа гишүүдийн 80%- аар батла. Өөр гарц байдгийн …өөрсдийнхөө хариуцлагүй үйлдлээ тоо руу чихээд болчихно гэж боджээ. Данх огцор
Зочин 2023-04-17 139.5.219.229
152 бол май шүү хулгайчид аа
иргэн 2023-04-17 202.21.117.210
Жагсаалтыг огтхон ч зөвшөөрөхгүй ээ. Өөрөө өөрсдийгөө сонгоод байвал сонгууль хийх ямар хэрэгтэй юм бэ ?.
Зочин 2023-04-17 66.181.160.85
Еэ, чааваас! Ийм зэрэмдэг өөрчлөлт оруулаад нэмэргүй дээ!! Та нэар харж л байгаарай: 2-3 жилийн дараа энэ нь "ажиллахгүй" болохоор дахин өөрчлөлт оруулах тухай яриад унанa даа?!! Одоо яая гэхэв, ийм л потенциалтай хүмүүсээр төрийн эрхээ бариулж байгаа ард түмэн энэ зэрэгтэй л байхаас өөр яахав дээ?!!
Зочин 2023-04-17 122.201.23.158
ҮХЦ бол онолын шүүх, улс төрчидийг биш жинхэнэ эрдэмтэн судлаачидыг томилох хэрэгтэй. 1 удаа томилоод – дах дээр манай улсад боловсон хүчин байхгүйээ дандаа би чадна малнууд
иргэн 2023-04-17 66.181.182.132
76
Зочин 2023-04-17 202.179.15.71
76
Зочин 2023-04-17 139.5.219.229
99
Зочин 2023-04-17 124.158.107.35
120