"BlackPink" хамтлаг "Coachella"-ийн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

"BlackPink" хамтлаг "Coachella"-ийн тайзнаа

"BlackPink" хамтлаг "Coachella"-ийн тайзнаа

Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлаг "Coachella 2023" наадамд оролцож байна. Тэд хамгийн сүүлд 2019 онд "Coachella"-ийн тайзнаа гарч байв. Тус хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард "Born Pink" нэртэй цомгоо гаргасан билээ.

"Coachella" нь дэлхийн хөгжмийн хамгийн том фестивалуудын нэг бөгөөд өөр өөрсдийн онцлог бүхий тайзнаа уран бүтээлчид тоглолтоо сонирхуулдаг. Уг фестивал нь Калифорниа дахь Коачелла хөндийн Индио хотод жил бүр зохион байгуулагддаг. Поп, рок, инди, хип хоп, электро гээд хөгжмийн бүх төрлийн уран бүтээлчид цуглардаг "Coachella" наадмыг 1999 оноос эхлэн албан ёсоор зохион байгуулсан гэж үздэг. 2020, 2021 онд Covid-19 цар тахлаас болж наадам зохион байгуулагдаагүй.

Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 14-16, 21-23 гэсэн хуваарьтайгаар зургаан тайзны тоглолтыг "Youtube" платформ шууд дамжуулахаар болсон. Одоо ч тоглолтыг шууд дамжуулсаар байгаа тул "Youtube"-д хандан үзэх боломжтой. "BLACKPINK" хамтлаг 15 болон 21-ний өдөр тайзнаа гарах хуваарьтай байна.

Эх сурвалж: DEADLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ХөөрхөнХөөрхөн
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж