Таеквондогийн холбоо тамирчдаа 20-100 сая төгрөгөөр урамшуулна

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

Таеквондогийн холбоо тамирчдаа 20-100 сая төгрөгөөр урамшуулна

Таеквондогийн холбоо тамирчдаа 20-100 сая төгрөгөөр урамшуулна

Монголын таеквондогийн холбооны удирдлага дэлхийн аварга, Азийн наадмаас медаль авсан тамирчдаа 20-100 сая төгрөгөөр урамшуулна гэдгээ мэдэгдлээ. Тус холбооны мэдэгдэлд “ Олимпийн төрөлт таеквондогийн спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгах шилдэг тамирчдаа урамшуулах үүднээс хувийн зүгээс мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

“Баку 2023” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар урамшуулна.

  • Алтан медаль: 100 сая төгрөг
  • Мөнгөн медаль: 80 сая төгрөг
  • Хүрэл медаль: 50 сая төгрөг

Ханжоу 2023 Азийн наадамд медаль хүртсэн тамирчдыг

  • Алтан медаль: 50 сая төгрөг
  • Мөнгөн медаль: 30 сая төгрөг
  • Хүрэл медаль: 20 сая төгрөгөөр тус тус урамшуулах болсноо мэдэгдэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж