Металл: 3 хожигдсон ч цуврал дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

The League

Металл: 3 хожигдсон ч цуврал дуусаагүй байна

Металл: 3 хожигдсон ч цуврал дуусаагүй байна

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолтууд өнөөдөр/2023.04.16/ “UG” аренад болно. Эмэгтэй шигшээ тоглолт 16.20 цагаас эхлэх бол эрэгтэй шигшээ тоглолт 18.40 цагт эхэлнэ.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД – ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ

Цувралын харьцаа 3:0

Уурхайчид аварга авахад ганцхан хожил дутуу байна. Хэрэв тэд өнөөдөр ялалт байгуулвал лигийн анхны аваргаа хүртэх нь ээ. Эсрэг талд Металл Уурхайчидын аваргын парадыг хойшлуулах цаашлаад өөрсдөө аварга болохын төлөө талбайд гарна. Өмнөх гурван тоглолтыг ерөнхийд нь дүгнэвэл Металл төгсгөл хийх тал дээрээ дутагдалтай байна. Тэд тоглолтыг сайн эхлүүлж, дунд хэсэгт илүү гарч, дутуугаа нөхөж байгаа ч өөрсдөөсөө шалтгаалсан жижиг алдаануудаасаа болж, хожил байгуулж чадалгүй гурван тоглолт өнгөрчихлөө.

Харин Уурхайчидын тамирчид талбайд гараад юу хийхээ дэндүү сайн мэдэж байна. Василис Фрагкиас дасгалжуулагч энэ багийг өнгөрсөн жилийн финалаас хойш дэндүү сайн бэлдэж, тоглогч бүрээ нэгт нэгэнгүй судалсан гэдэг нь тоглолтын мөч бүрээс харагдаж байгаа. Өдгөө 61 настай тэрбээр дасгалжуулагчийн замналдаа Грек, Кипр, Украины лигийн багуудыг удирдаж байснаас гадна Катарын шигшээ багийг толгойлж байв.

М ГАРЬД – УЛААНБААТАР АМАЗОНС

Цуврал харьцаа: 1-2

М Гарьд өнөөдөр хожиж, цувралыг тэнцүүлж чадах уу? Монголын өнөө цагийн сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг сагсан бөмбөгчид хоёр багт тэнцүүхэн байна. Цувралын өмнөх гурван тоглолт тэнцүүхэн өрсөлдөөнтэй эцсийн мөчид шийдэгдсэн билээ. Өнөөдрийн тоглолт ч урьдын дүр зургаар өрнөх нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж