Цагт 3206 суниаж рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

Цагт 3206 суниаж рекорд тогтоов

Цагт 3206 суниаж рекорд тогтоов

Австрали улсын иргэн Лукас Хелмке нэг цагийн дотор 3206 удаа гар дээр суниаж, дэлхийн дээд амжилт тогтоолоо. Нарийвчлан тооцоод үзвэл тэр минут тутамд 53 суниасан аж. Нэг секундэд нэг удаа суниасан гэхэд болно.

Лукас Хелмке нь 33 настай бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй. Тэр нэг настай хүүдээ "боломжгүй зүйл гэж үгүй" гэдгийг харуулахыг хүссэн гэжээ. Бие бялдрын хүч чадлаа нэмэгдүүлж, ийм амжилт гаргахын тулд тэр 2-3 жилийг зарцуулсан.

Геннисийн номд бүртгүүлж, албан ёсны дээд амжилтыг тогтоохын тулд суниалт бүр өөгүй байх ёстой юм. Тодруулбал, өвдөг болон бүсэлхий орчмоо хөдөлгөөнгүй тэгш байлгаж, доошлохдоо тохойгоо дор хаяж 90 градус өнцөгт барих шаардлагатай аж.

Тэр орон нутгийн биеийн тамирын зааланд дасгалаа хийдэг байсан. Түүний амжилт нь сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрөлд тогтоосон дөрөв дэх амжилт болох юм. Даниел Скали нэртэй хүн 2022 оны дөрөвдүгээр сард 3182 удаа суниаж дээд амжилт тогтоогоод байсан. Лукас Хелмке 34 удаа буруу суниасан ч Даниел Скалийн амжилтыг эвдэж чаджээ. Тэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээд амжилтыг эвдсэн ч Геннисийн номд бүртгүүлж, албан ёсоор амжилтаа баталгаажуулсан тухайгаа саяхан мэдээлсэн байна.

Гэхдээ өрсөлдөөн ширүүн байгаа тул Лукас Хелмкегийн амжилт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. 60 настай америк эр Роб Стирлинг өнгөрсөн сард 3264 удаа суниасан гэх боловч Геннис үүнийг нь хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж