Судан дахь мөргөлдөөн ширүүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

Судан дахь мөргөлдөөн ширүүсчээ

Судан дахь мөргөлдөөн ширүүсчээ

Суданы арми болон "RSF" хагас цэрэгжсэн бүлэглэл хоорондын мөргөлдөөн хурцдаж байна. "RSF" хагас цэрэгжсэн бүлэглэлийнхэн нисэх онгоцны буудал, ерөнхийлөгчийн ордон зэрэг чухал газруудыг эзлэн авсан гэж мэдэгдэв. Хартум хотын ойролцоох мөргөлдөөний улмаас гурван энгийн иргэн амиа алджээ. Тодруулбал, хотын нисэх буудалд хоёр энгийн иргэн, Аль-Абаяд хотод өөр нэг иргэн нас барсан. Мөн таван хүн шархадсан байна.

АНУ, Их Британи зэрэг зарим орон иргэдээ хоргодох байранд орохыг сануулжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли мөргөлдөөнийг намжаахыг Суданы удирдлагуудад уриаллаа. Тэрбээр "Цэргийн ажиллагаа мөргөлдөөнийг шийдэж чадахгүй" гэж хэлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ч бас мөргөлдөөнийг буруушаасан мэдэгдэл хийсэн. Хурцадмал байдал энгийн иргэдэд хүндээр тусч, нэгэнт тогтворгүй байгаа хүмүүнлэгийн байдлыг улам хурцатгана гэж тэр үзэж байна.

Сануулахад, 2021 оны аравдугаар сард Суданы арми засгийн эрхийг гартаа авч, ерөнхий сайдаа баривчилсан билээ. Суданы удирдагч Омар аль-Башир 2019 онд эрх мэдэлгүй болсноос хойш тус улсад иргэний нийгмийн байгууллагууд болон цэргийнхний хоорондын зөрчил тасрахгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж