Пригожин дайн дууссан гэж зарлахыг Путинээс хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

Пригожин дайн дууссан гэж зарлахыг Путинээс хүсэв

Пригожин дайн дууссан гэж зарлахыг Путинээс хүсэв

"Вагнер" бүлгийн удирдагч Евгений Пригожин Оросын эрх баригчдаас дайн дууссаныг зарлахыг хүсэв. Дайн дууссаныг зарлаж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байр сууриа олоход анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж тэр үзэж байна.

"Энэ цэргийн тусгай ажиллагаанд ямар нэг байдлаар зоримог цэг тавих хэрэгтэй байна. Хамгийн тохиромжтой хувилбар бол цэргийн тусгай ажиллагаа дууссаныг зарлаж, Орос төлөвлөж байсандаа хүрсэн гэдгийг хүн бүрт мэдэгдэх явдал юм. Бид Украины зэвсэгт хүчний асар олон цэргийг үгүй хийсэн тул даалгавар биелсэн гэхэд болно. Онолын хувьд Орос улс украин эрчүүдийн дийлэнх хэсгийг хөнөөж, Европ руу дүрвэсэн заримыг нь айлган сүрдүүлсэн. Мөн Азовын тэнгис болон Хар тэнгисийн томоохон хэсгийг тасалж, Украины нутаг дэвсгэрийн багагүй хэсгийг булаан авсан. Крым рүү хуурай замын коридор бий болгосон" гэж Пригожин хэлжээ.

Дайнаас үүдэлтэй өөр нэг асуудал байгааг Пригожин онцлов. "Украин өмнө нь хуучин Оросын нэг хэсэг байсан. Харин одоо тэд туйлын үндэсний үзэлтэй улс болжээ" гэж Пригожни хэллээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
10
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж