Испанийн уулчин 500 хоногийн дараа агуйгаас гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

Испанийн уулчин 500 хоногийн дараа агуйгаас гарч ирэв

Испанийн уулчин 500 хоногийн дараа агуйгаас гарч ирэв

Испанийн нэгэн уулчин 500 хоног гадаад ертөнцөөс тусгаарлагдсаны эцэст 70 метрийн гүнд орших агуйгаас гарч иржээ. 50 настай Беатриз Фламини 2021 оны арваннэгдүгээр сарын 21-нд Испанийн өмнөд хэсэгт орших агуйд орсон. Испанийн хэвлэлд түүнийг шинэ дээд амжилт тогтоосон гэж бичиж байна.

Беатриз Фламини агуйгаас гарч ирмэгцээ "Баяраа тэмдэглэх шар айрагны төлбөрийг хэн төлөх вэ" гэж асуужээ. Түүнчлэн дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан энэхүү туршлагаа гайхамшигтай, ялагдашгүй гэж тодорхойлсон байна. Мөн 16 сар гаруй шүршүүрт ороогүй тул уучилж өршөөгөөрэй гэж хошигножээ. Мөн тэрбээр Орос, Украин хоёр дайтсаныг ч мэдээгүй байгаагаа хэлэв. Фламини эхэндээ өдөр хоногийг тоолж байсан ч 60 хүргээд больжээ.

Италийн иргэн Маурицио Монталбини 1987 онд агуйд 210 хонож дэлхийн дээд амжилт тогтоож байв. Үүний дараа 2016 онд Серби улсын иргэн 460 хоногийг агуйд өнгөрүүлжээ.

Беатриз Фламинигийн хувьд хүн газар доор хэдий удаан байх чадвартайг судлах зорилготой байсан. Тэрбээр хоёр камер ашиглан үйл явцаа баримтжуулж авчээ. Энэ хугацаанд тэр унших, зурах, нэхэх гэх мэт дуртай зүйлсээ хийсэн бөгөөд үнэндээ гарч ирэхийг хүсээгүй гэлээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж