Фүмио Кишидад халдахыг завдав

Хуучирсан мэдээ: 2023.04.16-нд нийтлэгдсэн

Фүмио Кишидад халдахыг завдав

Фүмио Кишидад халдахыг завдав

Японы ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр /2023.04.15/ Вакаяама хотод айлчилсан. Тэрбээр загас агнуурын боомт дээр үг хэлэх байсан боловч өмнөхөн нь эрх баригч Либерал ардчилсан намын нэр дэвшигчтэй ярилцаж байх үедээ халдлагад өртжээ. Тодруулбал, 24 настай Рюүжи Кимүра нэртэй хүн 20-30 см урттай цилиндр хэлбэртэй үл мэдэх зүйлийг олны дундаас шидсэн нь дэлбэрсэн байна. Үл мэдэгдэх зүйлийг шидээд 50 орчим секундын дараа дэлбэрэх чимээ сонсогдсон.

Болсон явдлын дараа Кишида нэн даруй машиндаа суугаад явжээ. "Энэ үйл явдал сонгуулийн явцыг тасалдуулахыг зөвшөөрөхгүй. Та бүхэнтэй хамт бид сонгуулиа үргэлжлүүлэх ёстой" гэж тэр хэлсэн байна.

Мөрдөн байцаалтын албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн хоёр тэсрэх төхөөрөмж авчирсан байжээ. "NHK" сувгийн бичлэгээс харахад цагдаа нар сэжигтэнг барисны дараа ч түүний гарт дахин нэг тэсрэх төхөөрөмж байсан. Сэжигтэн өмгөөлөгчийн эзгүйд цагдаагийн асуултад хариулахгүй гэжээ. Тэрбээр Кишидагаас 10 орчим метрийн зайд байсан. Тэсрэх төхөөрөмжийг шидэхэд Кишидагийн ард унасан бөгөөд ерөнхий сайд тэр үед юу болохыг нь мэдэх гэж эргэж харсан. Харин цагдаагийн ажилтан тэсрэх төхөөрөмжийг цүнхээрээ дараад, өшиглөж холдуулсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироказү Мацүно "Сонгууль бол ардчиллын үндэс. Ийм хүчирхийлэл болсныг өршөөх аргагүй. Цагдаа нар сэжигтний сэдлийг шалгаж байна" гэлээ.

Тус улсын ерөнхий сайд агсан Шинзо Абэ үүнтэй ижил төстэй халдлагаар нас бараад жил ч болоогүй байна. Түүнчлэн загас агнуурын боомт ихэвчлэн нам гүм байдаг тул ийм хэрэг гарсан нь хүмүүсийг цочирдуулжээ. Шинзо Абэг нас барсны дараа Үндэсний аюулгүй байдлын алба "VIP" хамгаалалтаа бэхжүүлсэн. Гэвч удахгүй болох "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийм хэрэг гарсан нь "VIP" хамгаалалтын хөтөлбөрт итгэх итгэлийг алдагдуулж байгаа аж.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж