Орон даяар “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР” аяныг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Орон даяар “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР” аяныг эхлүүллээ

“УБТЗ” ХНН  олон улсын "Гармын мэдлэг дээшлүүлэх өдөр"-ийг угтан "Төмөр замын гармын аюулгүй байдал" сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ, Тээврийн прокурорын газар, Төмөр замын цагдаагийн газрын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлэн оролцогчдод мэдээлэл өгсөн юм.

“УБТЗ” ХНН-ийн хувьд 2011 онд “Олон улсын төмөр замуудын холбоо”-нд нэгдсэн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг 2013 онд “Зогс! Галт тэрэгнээс болгоомжил” уриатайгаар анх тэмдэглэн өнгөрүүлж байв. Тэгвэл энэ жил "Түр зогс, Бүү яар" уриатайгаар 11 дэх жилдээ уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” нь гармын техникийн байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд гармын тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн чухал арга хэмжээ юм.

Зөвлөгөөний үеэр “УБТЗ” ХНН “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг угтан төмөр замын гарам дээр гарч болзошгүй осол, зөрчлийг бууруулах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР” нөлөөллийн аяныг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Хайртай хүмүүстээ очихын тулд “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР!”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж