Архангайн баг Увсыг ялж, ялагдалгүй цувралаа үргэлжүүллээ

Архангайн баг Увсыг ялж, ялагдалгүй цувралаа үргэлжүүллээ

Архангайн баг Увсыг ялж, ялагдалгүй цувралаа үргэлжүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны гурав дахь өдрийн орой Архангай, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 14:11-ээр зургаан тойргийн дараах байдлаар зургаа дахь ялалтаа авлаа.

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /4/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 14 даваа авсан бол Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /2/, улсын аварга П.Бүрэнтөгс /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин О.Түмэн /4/, улсын харцага Т.Баасанхүү /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн заан Т.Батсүрэн /1/ нийт 11 даваа авсан юм.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажиллав.

Алтан цомын төлөөх шигшээ барилдаан ийнхүү өндөрлөж, найман багаас нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгуудын баг зургаадугаар сард хүчийг үзэн барилдаж, ялсан баг нь хамгийн өндөр шагналын сантай “АЛТАН ЦОМ”-ын эзнээр тодрох юм.

Өнөөдөр/2023.04.15/ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, сумынхаа баяр наадамд 13 удаа түрүүлсэн манлай сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхийн тоог хязгаарлахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-15 66.181.186.237

АЦНУУД БАРИЛДАЖ БАЙХААР ГРУУШИГ ХИЙГЭЭЧ

Avatar

зочин 2023-04-15 192.82.72.230

Архангайн баг бүхэл бүтэн аймгийг буулгаад авчихаж байгаа юм уу, мундаг юм аа, Архангайн баг тийм том баг уу, Увс тийм жижигхэн аймаг уу

Avatar

Нэргүй 2023-04-15 202.21.127.142

Сүхбат, бадарч 2 сайн байсан шүү.

Avatar

Нэргүй 2023-04-15 103.26.194.162

Увсыг биш увсын багийг ялсан байлгүй дээ.сэтгүүлцэнэр минь.

Avatar

Нэргүй 2023-04-15 202.126.89.192

Ялгаа юу бна ооркоо. Увсын баг увсыг төлөөлнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж