М.Лхагвагэрэл Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

М.Лхагвагэрэл Азийн аварга боллоо

М.Лхагвагэрэл Азийн аварга боллоо

Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ Казахстаны Астана хотноо долоо хоног үргэлжилж, өчигдөр/2023.04.14/ өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийн сүүлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл дэвжээнд гарсан юм. 125 кг-ын аваргын төлөө түүнтэй барилдсан өрсөлдөгч нь Казахстаны бөх, 2020 оны Ази тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Юсуп Батирмурзаев байв.

Өмнөх тойрогт гол өрсөлдөгч Ираны бөхийг хүнд хэцүү өрсөлдөөний эцэст буулгаж авсан М.Лхагвагэрэл энэ удаад казах бөхийг 1:1 оноогоор (сүүлийн оноогоор) хожиж, тивийн аваргаас анхны медалиа авлаа. Ингэснээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

М.Лхагвагэрэл тивийн аваргад түрүүлсэн бол Т.Тулга (65 кг), Ч.Отгонтуяа (55 кг), П.Орхон (62 кг) нар мөнгө, Т.Түвшинтулга (61 кг), О.Сүлдхүү (74 кг), Г.Ганхуяг (92 кг), Б.Болортуяа (53 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 9 медаль хүртсэн чөлөөт бөхийн тамирчдадаа баяр хүргэе гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж