Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны гурав дахь өдөр Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр ээлжит ялалтаа авлаа.
Өвөрхангай аймгийн багт улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Б.Сангисүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан О.Наранбаатар /2/, улсын начин Б.Лхагвадорж /3/ аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ аймгийн арслан Ж.Наранбаатар /4/ нийт 16 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/ улсын начин Д.Цэрэнтогтох /1/, улсын начин Э.Батмагнай /4/, цэргийн арслан Г.Жамбалдорж /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/, аймгийн заан Ч.Даш /0/ нийт 9 даваа авсан юм.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Д.Батбаяр, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Батгэрэл нар ажиллав.
Өнөөдөр/2023.04.14/ 20:00 цагаас Архангай, Увс аймгийн багууд барилдана.Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гарагийн 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, сумынхаа баяр наадамд 13 удаа түрүүлсэн манлай сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхийн тоог хязгаарлахгүй. Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбоотой мэдээ