“Муудаж, сайндаж л явлаа, С.Амарсайхан шиг хүнтэй таарч байсангүй”

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

“Муудаж, сайндаж л явлаа, С.Амарсайхан шиг хүнтэй таарч байсангүй”

“Муудаж, сайндаж л явлаа, С.Амарсайхан шиг хүнтэй таарч байсангүй”

Цахим хуудаст хотын даргын албан тушаалын төлөө хуучин, шинэ албан тушаалтнууд хоорондоо түнжингүй байна гэх мэдээлэл гарсан. Өчигдөр /2023.04.14/ Хотын дарга Д.Сумъяабазар Шадар сайдаас уучлалт гуйсан талаар С.Амарсайхан мэдээлэл өгсөн билээ. Тодруулбал тэрбээр, энэ бол тийм ч дөвийлгөх асуудал биш. Нэгэнт яригдсан зүйл учраас тайлбар хэлэх нь зүйтэй байх. Хотын даргын хувьд манай эцэг эх, удам судар, үр хүүхэдтэй холбоотой худал гүтгэлгийн чанартай мэдээллүүд явсанд уучлалт гуйна гэж байсан. Тиймээс уучлалт гуйсан байж магадгүй.

Бидний дунд муудалцсан, үл ойлголцсон зүйл байхгүй. Миний хувьд Засгийн газрын хуралдааны үеэр ажлаа хий гэдэг шаардлага тавьсан.

Төр засгаас бүхий л талаар хотод асуудлыг шийдэхэд шаардлагатай төсөв санхүүг шийдвэрлэж байна. Тиймээс өмнөх ажлаа хий гэдэг ажил хэргийн л шаардлага тавьдаг. Өнгөрсөн намраас эхлэн цахимаар миний эцэг эх, үр хүүхэд, охин руу минь чиглэсэн худал мэдээллүүд гарч эхэлсэн. Тэр ч бүү хэл бизнест орохоос өмнө нь хийж байсан ажилтай холбоотой компанит гүтгэлгүүд явсан. Үүнтэй холбоотой гүтгэлэг, доромжлолыг олон нийтэд тараасандаа надаас уучлалт гуйсан нь үнэн гэсэн юм.

Харин хотын дарга Д.Сумъяабазар “С.Амарсайхантай Засгийн газрын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. Эв нэгдлээ бодсон хэрэг. Гэтэл С.Амарсайхан бичлэг тасдаад, өөрийнх нь тухай бүх муу муухай мэдээллийг намайг түгээсэн, түүндээ уучлал гуйсан гэж ярьжээ.

Онцгүй л юм. Өмнө нь хүнтэй муудаж, сайндаж л байсан. Гэхдээ ийм явцгүй улс төр гэх үү, хэрүүл гэх үү зүйлтэй таарч байсангүй. Дахиж энэ сэдвийг хөндөхгүй, орхилоо” гэх тайлбар өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
36
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж