Жо Байдены цөмийн сүйрлээс зугтах нисэх онгоц

Жо Байдены цөмийн сүйрлээс зугтах нисэх онгоц

Жо Байдены цөмийн сүйрлээс зугтах нисэх онгоц

АНУ-ын ерөнхийлөгч Байдены "мөхлийн өдөр" хэмээх “E-4B” нисэх онгоц Умард Ирландад болсон "Сайн Баасан гариг"-ийн хэлэлцээрийг дурсах арга хэмжээний өмнө Уэльсийн дээгүүр нисчээ. Тус онгоц нь 223 сая ам.долларын өртөгтэй. АНУ-д цөмийн дэлбэрэлт болвол ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд, жанжин штабын дарга нарыг тус онгоцоор нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр тэд агаарт хариу арга хэмжээг авах, онц байдлын зарлиг тушаал гаргах боломжтой болох гэнэ.

“E-4B” нисэх онгоцны хүчин чадлын олонх нь аюулгүй байдлын үүднээс өндөр нууцлалтай байдаг ч 112 хүний багтаамжтай, түлш дахин цэнэглэхгүйгээр 12 цагийн турш нисэх чадвартай гэнэ. Мөн агаарт түлшээ цэнэглэх боломжтой учраас хэдэн хоногийн турш тасралтгүй нисэх чадамжтай гэж АНУ-ын нисэх хүчнээс мэдээлжээ.

Тус нисэх онгоцоор нисэхэд зардал нь цагт 159,529 ам.доллар болдог учраас АНУ-ын нисэх хүчний хамгийн үнэтэй нислэгт тооцогддог.

Энэ онгоцны цонхнууд нь богино долгионы зуухны хаалганы дотор талд байдаг шиг утастай тороор тоноглогдсон бөгөөд онгоцонд цацраг туяа орохоос сэргийлдэг байна. Тус онгоцны нисэх багийнхан нь долоо хоногийн 24 цагаар амралтгүй ажилладаг бөгөөд хурлын өрөөний дээр байрлах кабинд унтдаг гэнэ. Онгоцны сүүл хэсэгт харилцааны холбооны төв байрлах бөгөөд дэлхийн аль ч улсад байгаа хэнтэй ч холбогдох боломжтой байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-15 103.57.92.160

үнэндээ энэ онгоцондоо сууж амжихгүй л байхдаав

Avatar

Зочин 2023-04-15 172.56.160.253

Цөмийн дайнаас хэн ч юу ч …аврагдах гүй

Avatar

Зочин 2023-04-15 103.229.123.9

Өө тэр муу хөгшин тальхиийг хамгийн сүүлд онгоцонд оруулах хэрэгтэй. Шатан дээр бүдэрч унаад бусдадаа саад болно

Avatar

эмээ 2023-04-15 202.21.108.42

Нөгөө их магтаал байдаг эх оронч укрианчууд шүү дээ, мөнгөний төлөө уобар шар хувьсгал хийж мөнгөний төлөө НАТО той эвсэж 8 жил орсуулыг бөмбөгдөө шатааж орсуулыг тусгай ажиллагаанд оруулсан удрианчууд шүү дээ

Avatar

Зочин 2023-04-15 66.181.160.122

Донбасст 8 жилийн хугацаанд Украины үндсэрхэг үзэлтнүүд 13 мянга гаруй энгийн иргэнийг хөнөөсөн гэж Путин хэлдэг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээгээр Донбасс дахь цэргийн мөргөлдөөний үеэр 13,000-13,200 хүн нас баржээ. Үүнд 3345 энгийн иргэн, түүний дотор Малайзын онгоцны ослоор 298 зорчигч амиа алдсан бол Украины армийн 4100 орчим цэрэг, Донбассын салан тусгаарлагчдын зэвсэгт бүлэглэлийн 5650 орчим гишүүн мөн амь үрэгджээ. Энэ тоонд байлдааны ажиллагаанаас шууд амь насаа

Avatar

Зочин 2023-04-15 66.181.160.122

Энэ тоонд байлдааны ажиллагаанаас шууд амь насаа алдсан, з****г, тэсэрч дэлбэрэх бодистой болгоомжгүй харьцсан, зам тээврийн ослоор амь үрэгдсэн, мөргөлдөөний бүсэд алба хааж байхдаа өвчнөөр нас барсан, хүн амины хэрэг, амиа хорлосон хүмүүс ч багтсан байна.

Avatar

Зочин 2023-04-15 192.82.88.58

Таны толгой Орос пропагандад угаагдсан бна.

Avatar

зочин 2023-04-15 192.82.89.91

Украины өндөр албан тушаалтнууд авилгын хэрэгт холбогдож байгаа тухай youtube-с харлаа. Байлдааны онгоц техникт зориулах шатахууныг 2-с 3 дахин заримдаа 6 дахин өндөр үнээр худалдан авсан гэнэ.Америкийн ард түмнээс хандивласан татвар төлөгчдийн мөнгө буруу зүйлд зарцуулагдаж байгааг америк анхааруулаад энэ мөнгө угаалтанд холбогдсон 35 хүний нэрсийг Зелинскийд өгсөн байна. Гэтэл Зелинский 10 хүнийг л ямар ч арга хэмжээ авахгүйгээр зүгээр ажлаас нь халсан гэнэ. Ялалт хойшилсны учир энэ болтой.

Avatar

Зочин 2023-04-15 122.201.21.177

bainga niseed baihgui gazardah bailgui dee tegeheerni ustgahaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж