Жо Байдены цөмийн сүйрлээс зугтах нисэх онгоц

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Жо Байдены цөмийн сүйрлээс зугтах нисэх онгоц

Жо Байдены цөмийн сүйрлээс зугтах нисэх онгоц

АНУ-ын ерөнхийлөгч Байдены "мөхлийн өдөр" хэмээх “E-4B” нисэх онгоц Умард Ирландад болсон "Сайн Баасан гариг"-ийн хэлэлцээрийг дурсах арга хэмжээний өмнө Уэльсийн дээгүүр нисчээ. Тус онгоц нь 223 сая ам.долларын өртөгтэй. АНУ-д цөмийн дэлбэрэлт болвол ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд, жанжин штабын дарга нарыг тус онгоцоор нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр тэд агаарт хариу арга хэмжээг авах, онц байдлын зарлиг тушаал гаргах боломжтой болох гэнэ.

“E-4B” нисэх онгоцны хүчин чадлын олонх нь аюулгүй байдлын үүднээс өндөр нууцлалтай байдаг ч 112 хүний багтаамжтай, түлш дахин цэнэглэхгүйгээр 12 цагийн турш нисэх чадвартай гэнэ. Мөн агаарт түлшээ цэнэглэх боломжтой учраас хэдэн хоногийн турш тасралтгүй нисэх чадамжтай гэж АНУ-ын нисэх хүчнээс мэдээлжээ.

Тус нисэх онгоцоор нисэхэд зардал нь цагт 159,529 ам.доллар болдог учраас АНУ-ын нисэх хүчний хамгийн үнэтэй нислэгт тооцогддог.

Энэ онгоцны цонхнууд нь богино долгионы зуухны хаалганы дотор талд байдаг шиг утастай тороор тоноглогдсон бөгөөд онгоцонд цацраг туяа орохоос сэргийлдэг байна. Тус онгоцны нисэх багийнхан нь долоо хоногийн 24 цагаар амралтгүй ажилладаг бөгөөд хурлын өрөөний дээр байрлах кабинд унтдаг гэнэ. Онгоцны сүүл хэсэгт харилцааны холбооны төв байрлах бөгөөд дэлхийн аль ч улсад байгаа хэнтэй ч холбогдох боломжтой байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж