БНСУ: Ганцаардмал залуустаа сар бүр тэтгэмж өгнө

БНСУ: Ганцаардмал залуустаа сар бүр тэтгэмж өгнө

БНСУ: Ганцаардмал залуустаа сар бүр тэтгэмж өгнө

Өмнөд Солонгосын Засгийн газраас гэрээсээ гарахыг хүсэлгүй болж бүгсэн залуусыг эргэж нийгэмтэй холбох ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тус улсад 2022 оны байдлаар 19-39 насын 338,000 залуу хүн нийгмээс бүрэн тусгаарласан гэх судалгаа байна. Тиймээс тэднийг дахин нийгэмд гаргаж, өдөрт тутмын амьдралаа дахин сэргээхэд нь туслах зорилгоор сар бүр 500 ам.долларын тэтгэмж өгөхөөр болжээ.

Тус улсын гэр бүлийн яамнаас мэдээлснээр сар бүрийн мөнгөн тэтгэмжийг 9-24 насны хүүхэд, залуус авч болох гэнэ. Энэхүү тэтгэмж нь залуусын хүнс, хувцас, орон байрны түрээс, амьжиргааны зардалд зориулагджээ.

Нийгмээс тусгаарлан “ганцаардал” дунд амьдрах болсон эдгээр залуус хэдэн сараар заримдаа хэдэн жилээр гэрээсээ гарахгүй, өрөөндөө өөрийгөө түгждэг гэнэ. Энэ нь үзэгдлийг Японд “хикикомори” гэж нэрлэдэг бөгөөд тус улсад 1 сая орчим хүүхэд, залуус өрөөндөө өөрийгөө түгжсэн байдаг аж. Эдгээр залуусын олонх нь ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд бага наснаасаа нийгмээс тусгаарлаж эхэлдэг байна.

Үүний гол шалтгаан нь сэтгэлийн гэмтэл, шарх, сургуулийн дээрэлхэлт, сурлагын стресс, гэр бүлийн зөрчил, асран хамгаалагчийн халамж дутсанаас болдог.

Өмнөд Солонгост орон сууцны үнэ хөөрөгдөж, ажлын байрны тогтвортой байдал алдагдсан зэрэг нь залуу үеийнхэнд санхүүгийн болон нийгмийн өндөр дарамт болжээ. Тухайлбал, 2019 оны байдлаар тус улсын 20-39 насны залуусын 25 гаруй хувь нь сэтгэл гутралаар оношлогдсон байна. Харин 2019 болон 2021 оны судалгаараар дунд, ахлах ангийн сурагчид сурлагын стрессээс болж амиа хорлох тухай бодох нь нэмэгдсэн гэж хариулжээ.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-15 202.21.107.45

mongold ch gesen mash olon hun gereesee garahgui heden jil bolj bna.tsar tahlaas hoish gereesee garahgui bh zamiig songoj bna.

Avatar

Зочин 2023-04-15 66.181.161.110

Хэрүүлтэй уруултай ч бид Солонгос залуустай харьцуулахад одоохондоо ямар их аз жаргалтай хүмүүс вэ? Ха ха.

Avatar

Зочин 2023-04-15 66.181.161.108

Хэт хэргэлээний нийгмийг байгуулж баян ядуугийн ялгаа эрс холлсоноос сэтгэлийн тэнхээгүй залуус гутралд орж нийгмээс нуугдах нь манайд ч гэсэн удахгүй нэмэгдэх болно

Avatar

Зочин 2023-04-15 122.201.21.177

hogchirch uhtelee gerees gargahgui ym hiih ymdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж