Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид царай таних технологийг ашиглан АНУ-ын тэрбумтан Элон Маскийн “Тесла” компанитай өрсөлдөх бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Улмаар “Тесла”-гаас хоёр дахин хямд, царай таньж онгойдог цахилгаан автомашинаар Европыг байлдан дагуулахаар төлөвлөжээ.
Хятадын “Zeekr” бренд “X” спорт загварын автомашинаа Хятадад танилцуулсныхаа дараа Европт худалдаалахаар төлөвлөж байна. Тус компанийн шинэ автомашин нь хөргөгчтэй, царай таньж онгойх технологитой бөгөөд 189 мянган юанийн үнэтэй гарах гэнэ. Гэхдээ барууны зах зээлд нэвтрэхэд Европын холбооны аюулгүй байдлын хатуу шаардлагатай тулгарна.
Гэсэн ч Их Британийн зах зээлд гарахаар цахилгаан автомашин үйлдвэрлэгч 30 бренд танилцуулгаа хийсний тал нь Хятадынх байна.
Их Британи нь 2030 оноос эхлэн хайбрид бус бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглосон дэлхийн анхны орон болох гэж буй учраас цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийг ихээр татаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Зочин 2023-04-15 202.179.26.173
hyatad mashin mundag
Зочин 2023-04-15 122.201.21.106
Энэ сэтгүүлчийн гарчигласнаар бол зөвхөн хятад хүний царай таньдаг эд шиг байна.
Зочин 2023-04-15 66.181.160.112
"Хятад царай" юм уу, эсвэл "… царай таньдаг машин" юм уу??
Zochin 2023-04-15 223.204.250.173
Өмхий хятадуудыг юун ч их зулгуйдах юм.! Хулгайн технологи хулхи материал гээд бүгд хуурамч. Он гараад дэлхий дүүрэн х***а машинй сэгний оршуулга.Ямар ч найдваргүй нэг л их үнэ.Хэн ч сонирхохгүй хятадууд нь ч авахгүй байна. Харин хуучин япон машинууд хаа сайгүй маш сайн зарагдаж байна.
Зочин 2023-04-15 192.82.90.16
Гарчигаа зөв утгачилж бичээчээ, сэтгүүлч гуай. "Хятад улс …" эсвэл Хятад гээд ард нь ядаж таслал тавиачээ. Гарчиг чинь "Хятад царай таних" гэх маягийн хоёрдмол утгатай болчихжээ. Монгол царай, орос царай гэх мэт. Гэтэл Хятад улсад үйлдвэрлэж бгаа машин царай таних технологтой болох тухай нийтлэл байна.