Хятад царай танидаг цахилгаан машинаар байлдан дагуулна

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Хятад царай танидаг цахилгаан машинаар байлдан дагуулна

Хятад царай танидаг цахилгаан машинаар байлдан дагуулна

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид царай таних технологийг ашиглан АНУ-ын тэрбумтан Элон Маскийн “Тесла” компанитай өрсөлдөх бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Улмаар “Тесла”-гаас хоёр дахин хямд, царай таньж онгойдог цахилгаан автомашинаар Европыг байлдан дагуулахаар төлөвлөжээ.

Хятадын “Zeekr” бренд  “X” спорт загварын автомашинаа Хятадад танилцуулсныхаа дараа Европт худалдаалахаар төлөвлөж байна. Тус компанийн шинэ автомашин нь хөргөгчтэй, царай таньж онгойх технологитой бөгөөд 189 мянган юанийн үнэтэй гарах гэнэ. Гэхдээ барууны зах зээлд нэвтрэхэд Европын холбооны аюулгүй байдлын хатуу шаардлагатай тулгарна.

Гэсэн ч Их Британийн зах зээлд гарахаар цахилгаан автомашин үйлдвэрлэгч 30 бренд танилцуулгаа хийсний тал  нь Хятадынх байна.

Их Британи нь 2030 оноос эхлэн хайбрид бус бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглосон дэлхийн анхны орон болох гэж буй учраас цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийг ихээр татаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж