Дайн эхэлснээс хойш Украины нийслэл Киев хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд тус улсын цэргийн тусгай ажиллагааны баг ажиллаж байгаа гэнэ. Тус баг нь Украины цэргүүдтэй хамт галын шугамд тулалддаггүй бөгөөд зөвхөн Элчин сайдын яам дотор ажиллагаа явуулдаг аж. Тус баг нь хэд хэдэн үүргийг хүлээдэг бөгөөд аюулгүй байдлын “VIP” үйлчилгээ болон тагнуулын тусламжийг Украины тусгай ажиллагааны хүчинд үзүүлдэг байна. Түүнчлэн Украин руу илгэсэн АНУ-ын зэвсэг техникийн тусламжийг харж, хамгаалах үүргийг хүлээдэг аж.
Тус баг нь олон зуун, магадгүй олон мянган орос цэргийн амь насыг хохироосон ажиллагааг төлөвлөхөд Украины цэргийн албаныханд тусалсан гэв. Киев дэх АНУ-ын Элчин сайдын яаманд цэргийн албан хаагчид ажиллаж байгааг өнгөрсөн арваннэгдүгээр сард Пентагон анх илчилсэн. Түүнчлэн энэ тухай мэдээлэл интернэтэд цацагдсан АНУ-ын 38 өндөр нууцлалтай баримт бичигт гарсан гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр задруулсан баримт бичигт Украинд үйл ажиллагаа явуулж буй НАТО-гийн таван орны нийт 97 тусгай ажиллагааны хүчнийг жагсаан бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: ABCNEWS
Холбоотой мэдээ