Тоглолтын орлогоо циркт хандивлана

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Тоглолтын орлогоо циркт хандивлана

АНУ-ын Миннесота мужийн Миннеполис хотноо монгол циркчин эмэгтэй Халтархүүгийн Эрдэнэчимэгийн байгуулсан “Мандухай” циркийн хамт олон өнөөдөр “АСА” циркт 15.00 цагаас хандивын тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтын орлогыг Циркийн сургуулийн 70 жил, Монголын Циркийн 70 жилийн ойн баярын арга хэмжээнд хандивлах юм байна.

Дашрамд дуулгахад, тус цирк энэ сарын 13-25-нд Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад аялан тоглолтоо хийгээд иржээ. Энэ үеэр “Аюулгүй ирээдүйн төлөө” аяныхантай нэгдэж, алслагдмал орон нутгийн иргэд, малчид болон ядуу иргэд, асрамжийн газрын хөгшид, хүүхдүүдэд унэгүй тоглолт хийсэн аж. Мөн тэдэнд сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын хүч”-ний талаар орон нутгийн иргэдийн дунд сурталчилгаа, ярилцлага хийжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж