Бразилын ерөнхийлөгч долларын эсрэг лоббидов

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Бразилын ерөнхийлөгч долларын эсрэг лоббидов

Бразилын ерөнхийлөгч долларын эсрэг лоббидов

Бразилын ерөнхийлөгч Луис Лула олон улсын худалдаанд ноёрхож буй ам.долларын нөлөөллийг багасгаж, хөгжиж буй орнуудад хандан худалдаа наймаанд орлуулах валютуудыг олохыг шаарджээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Хятад улсад төрийн айлчлал хийснийхээ дараа ингэж мэдэгдэв. Түүний мэдэгдэл БРИКС-ийн орнууд болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчдын ам.доллараас ангижрах яриа улам бүр нэмэгдсээр буйн илрэл боллоо.

Луис Лула хэлэхдээ, “Бид яагаад өөрсдийн валютаар худалдаа, наймаа хийж болдоггүй юм бэ? Алтны стандарт үгүй болсны дараа ам.доллараар бүх худалдааг хийхийг хэн шийдсэн юм бэ?” гэсэн байна.

Шанхайн Шинэ хөгжлийн банкинд айлчлах үеэрээ хэлсэн үгэндээ тэрбээр БРИКС-ийн орнуудыг гүйлгээ хийх нийтлэг валюттай болгохыг уриалав. Үүнээс өмнө өнгөрсөн жил БРИКС-ийн орнууд гишүүн орнуудын мөнгөн тэмдэгтийн сагсанд тулгуурлан шинэ мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх тухай ярьж байсан. Энэ санаа нь Орос Украин руу түрэмгийлсний улмаас ам.долларын нөөц тасалдаж, инфляци өссөнөөс бөгөөд ногооны хараат байдлаас гарах хөшүүргээс үүдэлтэй юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард ам.долларын ноёрхлоос салах зорилгоор Бразил, Аргентин улсууд нийтлэг мөнгөн тэмдэгтийг хөгжүүлэхээр хайж байгааг зарласан.

Хэдийгээр эдгээр нь валютын дэглэмд чухал өөрчлөлт оруулахыг илтгэж байгаа ч олон шинжээчид дэлхийн худалдааг ам.долларгүй болгох нь туйлын боломжгүй гэж үзжээ. Хэдийгээр ам.долларын ханш суларч магадгүй ч түүнийг бүрэн орлох өөр хувилбар байхгүй гэж үзэж байна. Украины дайнаас хойш худалдааны санхүүжилтэд гүйцэтгэх үүрэг нь хоёр дахин нэмэгдсэн Хятадын юань хүртэл муу өрсөлдөгчид тооцогддог.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж