Хятадын компани Донецкоос зэс импортолжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Хятадын компани Донецкоос зэс импортолжээ

Хятадын компани Донецкоос зэс импортолжээ

Хятадын "Кужоу Нова" компани өнгөрсөн оны аравдугаар сарын 8-наас энэ оны гуравдугаар сарын 24-ний хооронд Донецк дахь төмөрлөгийн үйлдвэрээс зэс хайлш худалдаж авчээ. Дебальцевскийн нэрэмжит төмөрлөгийн үйлдвэр Украины зүүн хэсгийн Донецк мужид, Лугансктай хил залгаа оршдог. Нийтдээ 7.4 сая ам.долларын үнэ бүхий 3220 тонн зэс хайлшийг импортолсон.

Энэ мэдээллийг ОХУ-ын Гаалийн газраас авчээ. Гэвч "Кужоу Нова" компани "Ийм баримт бичигт гарын үсэг зурж, тамгаа дараагүй. Уг баримт бичгийг ойлгохгүй байна" гэжээ. Мөн энэ асуудлаар гаалийн байгууллагад хандахыг санал болгоод зогсохгүй зэс хайлшны импорт, экспортын бизнес эрхэлдэггүй гэж мэдэгдсэн байна. Тус фирм нь тугалган цаас, полипропилен хальс зэрэг тамхины үйлдвэрт зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж мэдэгджээ.

Статистик мэдээлэл харахад Хятад улс аравдугаар сараас хоёрдугаар сарын хооронд ОХУ-аас 852 сая ам.долларын үнэ бүхий зэс, зэсийн хайлш импортолжээ. Хятадын компаниуд Оросын хяналтад байдаг Украины мужуудтай худалдаа хийх нь чөлөөтэй боловч барууны хар жагсаалтад орох эрсдэлтэй.

Зэсийн тээвэрлэлтийн талаар АНУ-ын Төрийн департментаас асуужээ. "Оросын дайнд туслах нь ноцтой үр дагавар дагуулна гэдгийг бид Хятадад анхааруулсан. Оросын дайны машиныг санхүүжүүлж байгаа, хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь тусалж байгаа компаниуд, тэр дундаа Хятадын фирмүүдийн эсрэг арга хэмжээ авахаас бид буцахгүй" гэж Төрийн департментаас мэдэгдсэн юм.

Зэсийн хайлшийг ямар зориулалтаар ашиглах гэж авсан нь тодорхойгүй. Дебальцевскийн нэрэмжит төмөрлөгийн үйлдвэр нь хар төмөрлөг, уул уурхай, цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн. Мөн ган хайлуулах, цутгах үйлдвэртэй гэж өөрсдийн цахим хуудастаа мэдээлжээ. Үйлдвэрийн эрхзүйн статусыг Украины эрх баригчид түдгэлзүүлсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж