АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 185 доллар болж нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 185 доллар болж нэмэгдэнэ

АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 185 доллар болж нэмэгдэнэ

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам өчигдөр (2023.04.13) АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамжийн үнэ тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэмэгдэх болсон талаар мэдээлсэн. Тодруулбал, цагаачлалын бус визийн хураамж 160-аас 185 ам.доллар, өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190-ээс 205 ам.доллар болж нэмэгджээ. Харин Е визийн мэдүүлгийн хураамж 205-аас 315 ам.доллар болж тус тус нэмэгдсэн байна.

Визийн хураамжийн өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй юм байна. Мөн ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж төлөх шаардлагагүй ажээ.

АНУ-ын Элчин сайдын яам олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг бөгөөд виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж