Флоридад үерийн улмаас нислэгүүдийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Флоридад үерийн улмаас нислэгүүдийг цуцлав

Флоридад үерийн улмаас нислэгүүдийг цуцлав

Өмнөд Флоридад аадар бороо орсны улмаас зам талбай үерлэж, Форт Лодердэйлийн онгоцны буудал Лхагва гаригаас эхлээд хоёр өдрийн турш хаалттай байна. Лхагва гаригт онгоц хөөрөх зурвас үерт автсанаар олон улсын нисэх буудлыг Баасан гаригийн 09:00 цаг хүртэл хаасан.

Хур тунадасны хэмжээ 60 см гаруй байсан бөгөөд одоо ч зогсоогүй байна. Пүрэв гаригт 7.5 см орчим хэмжээтэй хур тунадас нэмж орсны улмаас нээлттэй байсан замууд хаагджээ. Нөхцөл байдлын улмаас Бровард мужийн зарим хэсэгт онц байдал зарлав. Сургуулийн барилгууд усанд автсан тул хичээлээ цуцалсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сургуульд учирсан хохирлын хэмжээг хоёр сая ам.доллар гэж үнэлжээ.

Хотын онцгой байдлын албанд энэ өдрүүдэд 900 дуудлага иржээ. 600 орчим хүн хоргодох байранд байгаа бөгөөд хүний амь үрэгдээгүй байна. 180 мянган хүн амтай хотын зарим хэсэгт 65 см гаруй хур тунадас орсон.

Түүнчлэн Брауард мужид Лхагва гаригт хоёр удаа хар салхи салхилсан. Аль аль нь удаан салхилаагүй гэж Цаг уурын алба мэдээлэв.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж