Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эцэслэж, ирэх долоо хоногт өргөн барихаар тохирчээ. Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх заалтыг л хөндөхөөр тохирсон байна. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон зүйл, заалт хөндөхгүйгээр сонгууль, улс төрийн намын хуулиудтай уялдуулан цөөн тооны заалтуудад өөрчлөлт оруулахаар болсон байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 152 болгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа ч хэлэлцүүлгийн явцад энэ тоог бууруулж 108 болгоно гэж эрх баригч намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд ярилцсан гэнэ.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд хөндөгдөж, УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг нь нэгтгэж, саналыг нь “авч” чадсанаар ийнхүү дөрвөн жилийн дараа эрх баригчид дахин Үндсэн хуульд “гар хүрэх” гэж байна.
Хэрэв ирэх долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцвэл УИХ бусад хэлэлцэж буй хуулийн төслүүдийг хойшлуулж, зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Шаардлагатай тохиолдолд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг л хэлэлцэх зохицуулалттай.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламент хэлэлцэж эхлээд буй. Тиймээс эдгээр хуулиудтай уялдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Яаху нь вэ ухнаа хүрэлсүх 2023-04-14 38.128.66.227
алалцана шүүү төр зайдагнах аргааа хайгаа дел байна ууу
Зочин 2023-04-14 66.181.187.210
нөгөө 8 жил гар хүрэхгүй мүрэхгүй гэдэг юм хамаагүй болцийн муу.
Зочин 2023-04-14 202.126.90.107
Үндсэн хууль ард түмнээс төртэй байгуулсан гэрээ юм. Харин улстөрийн намуудаас төртэй байгуулсан гэрээ биш гэдгийг МАН болон АН-ын нөхдүүд мартсан нь өрөвдөлтэй бөгөөд гунигтай байна.
зочин 2023-04-14 124.158.64.172
өөрсдөө мөнхийн дарга байх хүсэлдээ хөтлөгдөн ийм хогийн бөгөөд хөгийн юм хийж болохгүй МАН-ынхаан!!!
Зочин 2023-04-14 66.181.160.112
Ингэж хоёрын хооронд зэрэмдэг өөрчлөлт хийж яах нь вэ?? Парламентаа 2 танхимтай болгох нь хамгийн гол, суурь асуудал шүү дээ!!! Суурь асуудлаа хөндөхгүй мянга тойроод ахиц гарахгүй, бахь байдгаараа л байх болно!!! АИХ-тай болчихвол улс төрийн бүх намуудын амбиц хумигдах тул бүгд санаа нийлж л дээ??!! Бэртэгчингүүд!!!
Зочин 2023-04-14 66.181.160.112
Ийм нөхцөлд Ерөнхийлөгч бүх ард түмний эрх ашгийн үүднээс суурь асуудлыг зүтгүүлэх ёстой! Гэтэл Күүк тэгэхгүй бололтой???
Zochin 2023-04-14 192.82.91.122
Үндсэн хууль гэдэг нийт ард түмний асуудал баймаар. юм. Энэ нам их нүгэл хийж байна даа. Ард түмнийхээ итгэлийг ингэж алдаж байгаа намыг анх удаа л харж байна даа
зочин 2023-04-14 192.82.82.81
Бас л хулгай руйвалдааны аргаар гишүүдийн тоо нэмэх нь дээ.МАН ард түмний эсрэг юм хийэ шангаа хүртэнэ дээ
Даваа 2023-04-14 139.5.216.166
Хоёрын хооронд доош дээш нь болгож байснаас нэг мөсөн түс тас 152 р дээр шүү дээ
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Миний урьдчилж доор хэлсний дагуу болж байна. 2023-04-14 192.82.67.51
МАН, АН-ынхан гишүүдийн тоог нэмэх гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байна.Ил хэлэх гэхээр ард иргэд 76 хулгайчаа яая гэж байхад 150 хулгайч болвол дийлдэхгүй гээд эсэргүүцээд байдаг.Та нарын төлөөллийг нэмэгдүүнэ, хөгжлийн асуудал ярьдаг болно гэж ухуулаад ч нэмэр бага.2 намын хөдөөнөөс сонгогдсон гишүүд дахин сонгогдохын тулд хөдөөний тойргийн суудлын тоог нэмэх гэж үгсэж байна.Гишүүдийн тоог нэмэх талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал шийдэгдсэн байна.Одоо батлах л үлдэж.
Үндсэн хуульд 3 жилп 3 удаа гар хүрлээ 2023-04-14 64.119.17.182
МАН түүний дарга Л.Оюунэрдэнэ хүчрэхгүй иргэн миний ганц чадах зүйл 2024 оны УИХ ын сонгуульд МАН ийг дэмжихгүй.
Бат инженер 2023-04-14 202.9.40.207
Болиоч МАНгарууд аа
Зочин 2023-04-14 192.82.80.52
Үнэн бол Ардын нам 2024 онд унах нүхээ ийнхүү малтлаадааө
Зочин 2023-04-14 139.5.216.16
Энэ ондоо багтаад сонгуулиа хийнэ ээ. Унахгүй цаадуул чинь.