Маргааш тодорхой байршилд автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Маргааш тодорхой байршилд автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

Маргааш тодорхой байршилд автозамын хөдөлгөөнийг хязгаарлана
“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд маргааш /2023.04.15/ унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиох гэж байна. Тус өдөрлөгт дугуйтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу маргааш тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
  • Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж