Их Британийн онгоц руу ОХУ зориуд пуужин харвасан уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Их Британийн онгоц руу ОХУ зориуд пуужин харвасан уу?

Их Британийн онгоц руу ОХУ зориуд пуужин харвасан уу?

ОХУ-ын нисэх онгоцноос өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд Их Британийн онгоц руу пуужин харвасан үйл явдал болсон. Үүнийг Кремль тухайн үед санамсаргүй осол буюу техникийн доголдол байсан гэж тайлбарлаж байв. Тодруулбал, Хар тэнгис дээгүүр нисч явсан Оросын Су-27 онгоцны нисгэгч газрын удирдлагаас өгсөн тушаалыг буруу ойлгосон тул Их Британийн "RAF" тийрэлтэт онгоц руу пуужин харвасан юм.

Тэгвэл энэ үйл явдал нь тухайн үед мэдээлснээсээ хавьгүй ноцтой, дайсагнасан үйлдэл байж болзошгүй гэв. Их Британийн "RC-135 Rivet Joint" онгоц нь 30 хүртэл хүн тээвэрлэх хүчин чадалтай ажиглалтын нисэх онгоц юм. Тус онгоцны нисгэгч Оросын Су-27 болон газрын удирдлага хоорондын харилцаа холбоог чагнаж байсан гэж албаныхан мэдээлжээ.

Энэхүү шинэ магадлалыг саяхан задарсан АНУ-ын тагнуулын нууц материалд үндэслэсэн. АНУ-ын Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан албан тушаалтнууд Их Британи, ОХУ-ын онгоцууд хооронд тухайн үед мөргөлдөөн болсныг баталжээ. Их Британийн "Rivet Joint" онгоц Крымийн эрэг орчмын олон улсын агаарын орон зайд байсан. Харин Оросын онгоц Британийн эргүүлийн харааны зайд байгаагүй боловч түүнийг онох чадвартай пуужингаар тоноглогдсон байсан гэв.

ОХУ, АНУ болон НАТО-ийн бусад орны ажиглалтын нисэх онгоцууд Хар тэнгисийн дээгүүр эргэлдэх нь олон жил үргэлжилсэн. Ялангуяа ОХУ 2014 онд Крымийг хууль бусаар нэгтгэсний дараа улам олширчээ. Өнгөрсөн сард л гэхэд Оросын байлдааны онгоц АНУ-ын хяналтын дронтой мөргөлдөж, олон улсын усанд осолдсон хэрэг гарсан.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж