УИХ-ын дарга Г.Занданшатар ГЕГ-ын дэд даргыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар ГЕГ-ын дэд даргыг шүүмжлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ГЕГ-ын дэд даргыг шүүмжлэв

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонслоо.

Энэ үеэр гишүүд сургууль, эмнэлгийн орчинд хорт хавдар үүсгэдэг химийн бодисын хэмжээ өндөр байгаа, түүнийг хилээр оруулах тал дээр онцгой анхаарах талаар санал гаргав.

Уг асуудлаар Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Барилгын материалуудыг шинжилгээний дүнг харж байгаад хилээр оруулж ирэхгүй байх арга хэмжээг авах ёстой юм билээ. Замын-Үүдэд шинжилгээний лаборатори байгуулагдаж байгаа. 2023 онд баригдаж дуусна. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 28 боомт байгаа. Ажлын хэсэг дээр Замын-Үүдэд барилгын судалгаа шинжилгээний лаборатори байгуулъя гэж ярьж байна. Алтанбулаг дээр Гаалийн ерөнхий газрын лаборатори баригдаж байгаа. Энэ хоёр боомт дээр тоног төхөөрөмж суурилуулбал нийт барилгын материалын 90 гаруй хувь энэ боомтоор орж ирж байгаа юм. Үлдсэн боомтуудаар барилгын материал оруулж ирэх бол Улаанбаатар хотод урьдчилж, дээжээ өгч шалгуулах боломжтой. Бүх будаг химийн орц найрлагатай. Будаг хатаагүй байхад хичээл оруулдаг нь буруу. 14 нэр төрлийн будагны хор хэд хоногийн дараа гарч байгаа вэ гэдгийг судалж байгаа. Гурван яам хамтран цогц байдлаар шинжилгээ хийнэ. Стандарт боловсруулж байгаа. Цаашдаа сайдын хэлдгээр стандартаа сайжруулна” гэх мэдээллийг өгсөн юм.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Гаалийн ерөнхий газрынханд хатуу үг хаяглав. Тэрбээр “ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн баахан худлаа яриад л байсан. Эцсийн эцэст хүний биед хортой юм оруулж ирж байгаа бол гааль дээр байгаа авилгал, хээль хахуулийн л зовлон” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж