Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Hansa брэнд

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Hansa брэнд

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Hansa брэндийг Нэкст электроникс албан ёсны онцгой эрхтэйгээ  хэрэглэгчдийнхээ гарт хүргээд таван жилийг ардаа үджээ.

Энэ хугацаанд бид нийт 25 маянган айлыг Hansa брэндийн бүтээгдэхүүнтэй болгожээ. Хэрэглэгчдээс уг брэндийн удаан эдэлгээ, бат бөх чанар, хэрэглэхэд хялбар технологийн шийдлийг хүлээн зөвшөөрөгдсөн талархлын сэтгэгдлийг хүлээн авдаг болсон байна. Бид Герман чанарыг хамгийн боломжийн үнээр, нэг жилийн баталгаат хугацаатай нийлүүлдэг нь хэрэглэгчдийн итгэлтэй брэнд болсны нэг шалтгаан юм.

Hansa нь Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт 80 жил ажилласан туршлагаараа загвар дизайн, технологийн хувьд сая сая хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болж чадсан юм.  Hansa-ийн бүтээгдэхүүнүүд нь хамгийн сүүлийн үеийн технологи, өвөрмөц онцлог,  нарийн хийцлэлийг хослуулдаг нь тав тухтай, эрүүл аюулгүй гал тогооны өрөөг бүтээхэд тань тусална. Таны мөрөөдлийн гал тогоог бүтээхэд цахилгаан зуух, аяга таваг угаагч, хөргөгч, хэншүү сорогч, угаалгын машин гэх мэт маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр иж бүрэн тохижуулах боломжтойгоороо давуу талтай юм.

Таны гал тогооны салшгүй чухал хэсэг, мэргэжлийн туслагч бол  шарах шүүгээ юм. Hansa брэндийн шарах шүүгээний хувьд 3 минутад урьдчилж халаах тохиргоо, угааж цэвэрлэх тохиромжтой авагддаг хаалга, аль ч түвшинд байсан таны хоолыг бүх талаас нь жигд халааж, хоолны болцыг ижил байлгадаг бөгөөд мөн Soft steam технологийн тусламжтайгаар гаднаа шаржигнасан, дотроо зөөлөн нарийн боовыг уурын технологиор бэлтгэдэг нь таны сонголтод төгс нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн гурван давхар шилэн хаалга нь бат бөх бөгөөд гадагшаа халахгүй нь бага насны хүүхдэд аюулгүй байдлыг хангадгаараа мөн онцлог.

Нэкст электроникс ХХК нь 2018 оноос хойш Европыг хагас зуун жилийн турш цахилгаан бараагаар хангаж буй Hansa брэндийг албан ёсны онцгой эрхтэйгээр хэрэглэгчдэд хүргэсээр байна. Мөн бид Монголдоо цор ганц албан ёсны засварын төвийг олон улсын эрхтэй мэргэшсэн засварчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Hansa брэндийн цахилгаан зуухны хаалганы шил, шарах шүүгээний шил, тавцан плиткийг даатгалтай авах боломжтой болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж